Өнөөдөр луу өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

Аргын тооллын 8 дугаар сарын 25, Даваа гараг. Билгийн тооллын 30, их морь одтой шар луу өдөр. Өдрийн наран 06 цаг 07 минутад мандаж 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахий, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top