Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой хяналт шалгалтыг ШӨХТГ хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгүүдийн бүртгэлийн ажил эхэлсэн. Бүртгэлийн ажил дөрвөн хоногийн хугацаанд явагдана. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Шалгалтаар хамран сургах тойргын цэцэрлэгт тойргын бус хүүхэд авсан зөрчил илрэх юм бол тэр дор нь хариуцлага тооцох гэнэ.Түүнчлэн иргэдэд цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой санал гомдол байвал ШӨХТГ-ын 1800-1284 утсанд хандаж мэдээлл өгөхийг уриаллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top