Нийслэлд түр зуурын бороо орно

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 26

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top