Дулаалгын аян ирэх сард эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 28

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах замаар дулаан хэмнэдэг зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Дулаалгын аян зохион байгуулах тухай” А/654 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Дулаалгын аянг 09 дүгээр сарын 13-наас 10 сарын 30-ны хооронд зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд Чингисийн талбай болон нийслэлийн дүүргүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг өвөлжилтийн бэлтгэл хангах, орон байраа дулаалах ажилд уриалж сурталчилгааны өдөрлөг болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top