Энхтайваны гүүрний ачааллыг багасгах зорилгоор Энхтайваны гүүрний зүүн талд Дундгол дээгүүр 58 метр урт гүүрийг барьж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Уг гүүр нь автозамаар нарны замтай холбогдож байгаа бөгөөд ингэснээр Энхтайваны гүүрний ачаалал 30 хувиар багасна гэж албаныхан онцолж байна.
4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг ажлын гүйцэтгэгчээр "Оч наран" компани ажиллаж, аравдугаар сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч ийнхүү хугацаанаас нь өмнө ажлаа дуусгажээ. Уг байгууламж нь 1.5 км автозам, 22 метр урт тунел, 58 метр урт гүүрээс бүтэж байгаа юм. Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хөрөнгөөр дугуйн зам тавих ажил хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )