Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолборын эхний ээлж ашиглалтад ороход бэлэн болж, энэ долоо хоногт нээлтээ хийхээр болжээ.
Тус цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэх юм. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн аж.
Ингэснээр нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах боломжтой хэмээн албаныхан харж байгаа юм. Авто цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 20 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
kisda gej iim hogiin ymnd yasan ih mung zartsuulsin be ,,,uuni orond surguuli tsetserleg barisan bol deer baijdee ,,,,