Хотын татварыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 29

Өнөөдөр болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Нийслэл хотын албан татварынх хувь хэмжээг тогтоох тухай”, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ыг хэлэлцэнэ.

“Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2  дахь хэсэгт “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1 хувьд багтаан оногдуулна гэж заасан. Гэтэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл татварын хэмжээг шууд нэг хувь байхаар төсөл өргөн барьсан нь сөрөг хүчин хийгээд эрх баригчдын дунд багагүй маргаан өрнүүлэх төлөвтэй байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top