Коммент:Хотын татвар авч болох ч цаг үе нь мөн үү

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Өчигдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 29 дүгээр хуралдаан болж, бүх төрлийн тамхи болон согтууруулах ундаа, баарны үйлчилгээ, рестораны үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээнээс хотын татвар авах журмыг баталлаа.  Ингэхдээ татварын хэмжээг 1 хувь байхаар тогтоосон юм. Журам маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр иргэн та архи, тамхи худалдан авах, баар ресторанд хоол идэх бүртээ хотын татвар төлнө гэсэн үг. Гэсэн ч хотын удирдлагууд энэ нь иргэдийн нуруун дээр ачаалал үүсэхгүй гэж үзэж байгаа юм. Гэхдээ энэ татвар иргэдийн халааснаас гарах нь маргаангүй юм. Тиймээс гадны жишгийг дагууд хотын татвар авах нь зөв ч одоо цаг нь биш гэж үзэгчид цөөнгүй байна. Тиймээс хотын татвар авах болсныг олон нийт хэрхэн хүлээж авч байгаа “Коммент” булан онцоллоо.  

 khorol ‏@horol6  2d2 days agoMongolia

  • Хөгжчихсөн том хотуудыг дуурайгаал хотын татвар За авч болдог байж, яг цаг үе нь мөн үү? бишүү? Хотын иргэд чинь ядруухан л байна

Батхишиг ‏@Batkhishig_  2d2 days ago

  • Хотын татвар төвлөрлийг бууруулна гэнэ үү? хаанаас сонссон юмаа яриад байган бол?

TAABAP ‏@MrErdene  2d2 days ago

  • Удахгүй Царай муутай хүнээс хотын өнгө үзэмж гутаасан гэж Царайлаг хүнээс хүмүүсийн зүрх шархлуулсан гэж татвар авна даа аягүй бол.

Пүрэв-Очир.Ш ‏@PurevOchirSh  2d2 days ago

  • Улаанбаатар хотын хун чи татвар толж сурах хэрэгтэй ш дээ...

Г.Тэгшжаргал ‏@ETVTegshee  2d2 days ago

  • Хамрын тамхи тансаг хэрэглээ мөн үү? Ийм асуулт НИТХ дээр тавигдлаа. Ккк. Хэн ч хариулсангүй. Гэхдээ хамрын тамхинаас хотын татвар авахгүй

C.Амарсайхан ‏@AmarsaikhanS  2d2 days ago

  • Иргэд, ААН үүд Банкны зээл, Байрны төлбөр, Вальютын ханш, Инфльяци зэрэгт дарлуулж бга энэ цаг үед Хотын татвар гэх ачааг бас үүрэх нь.

Bantan ‏@nomadstweet  Sep 28

  • НИТХ-ын гишүүд төсвөөс 27 саяыг халааслана.Иргэдээс хотын татвар авна гэнэ.Мөн таарчдээ.Бат-Үүл унахын цондон.

Г.Өнөрбаяр ‏@UnurbayarG  Sep 26

  • Татвар төлөгчдийн мөнгөөр хөлбөмбөг үзэхийн тулд хотын татвар шинээр авах гэжийн!Шударга уу?

Г.Өнөрбаяр ‏@UnurbayarG  Sep 24

  • Би ЕС байхдаа 1ч татвар нэмэхгүй гэсэн! Харамсалтай нь хотын татварыг дэмжиж,онцгой албан татвар нэмэх санал гаргав.

Намсрайжав ‏@BNamsraijav  Sep 24

  • Хотын татвар авна гээд гүрийлээ л дээ

Jambaldorj G ‏@jambaldorjg  

  • @MASSOfficialMN Хотын татвар. хадгаламжийн хүүгийн татвар. Нөгөө нэг амаа ангайгаад мал сүрэг залгиад байдаг зураг санаанд орчихлоо.

Н.ӨНӨРЦЭЦЭГ ‏@Unurtsetsegn  Sep 24Mongolia

  • Нийслэл хотын татварыг чинь иргэд л төлөх юм байна ш дээ. Хүн бүр таваг хоолноосоо халбага пийвнээсээ нэг хувийн татвар төлөөд 13 тэрбум...

khorol ‏@horol6  Sep 23Mongolia

  • Хотын ИТХ бол татвар төлөгчдийн мөнгийг үргүй цацдаг улсын доторхи улс, парламент болчихлоо, хэрээс хэтэрчихлээ, ингээл байж л байг уу?

Жанжин ‏@isrosac  Sep 23

  • Хотын татвар,хадгаламжийн хүүгийн татвар,жолоочийн торгууль,машины татвар нэмэгдэж шинээр авдаг болж. Бид ингэхийг хүссэн гэж үү

khorol ‏@horol6  Sep 22Mongolia

  • Хотын депутатууд бол шал илүү,зардлын нэмэр Урд нь болоол ирсэн.Тэгээд зөндөөн олон орлогчтой Мөнгийг урсгаж бна,татвар нэмж аваал цацаад бн

Burmaa S ‏@burmaa999  Sep 13

  • @DOrosoo ёоох цахилгаан дулааны үнэ нэмсэн, автомашины элдэв татвар, нэмээд хотын иргэний татвар. Иргэдээ шулахаас өөр хийж чадах юм бна уу?

Uyangaa ‏@hariad_uyanga  Sep 12

  • Хотын гудамжаар сүгсэлзсэн юмнуудыг хархаар, ийм л УИХ бүрэлднэ гэж бодогдох.. Татвар төлдөггүй иргэнийг санал өгөх эрхийг нь хязгаарлая..

Хомер ‏@ddsmon  Sep 9

  • @ts_baatarkhuu БАС ХАШААНЫ ТАТВАР АВААД ӨГӨӨЧ ХОТЫН ТӨВӨӨР ДҮҮРЭН ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ХАШАА ИЛ ЖОРЛОНГООС БАС

ганхуяг‏@irgenganhuyag1

  • Хотын татвар гэж байх ёстой гэхдээ ялгавартай байх хэрэгтэй унаган хотын иргэд хамгийн бага төлөх ёстой би төрснөөсөө хойш хотод амьдарч бна

ACE ‏@NarUurd  Sep 3

  • Хотын татвар гэхээсээ илүү хөдөө орон нутгийн үйлдвэр үйл ажиллагааны татварын хөнгөлөлт гэж эхэлж гаргах нь зөв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top