УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Завсарлага авах болсон үндэслэл шалтгааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдах үеэр будилаанууд их гарсан. Жишээ нь, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуулийг хэлэлцээд дууссан учраас энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасан. Тоогоор бичсэнийг үсгээр бичээд явуулъя гэсэн. Санал хураах шатанд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар болж, дэмжлэг хүлээсэн. Байнгын хороо хуулийг нухацтай хэлэлцээгүй, дунд нь нэлээн будилаан болсон. Гишүүдийн ойлголт нэг болоогүй байхад санал хурааснаас будилаан ч бас гарсан. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гээд 49 гишүүн саналаа өгсөн. Тийм учраас энэ зарчим алдагдах ёсгүй. Дээрээс нь өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой материал тараагдаагүй байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна” гэлээ. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал дахин тав хоногоор хойшиллоо.
Тиймээс “Коммент” булан гацаанд ороод байгаа өршөөлийн хуулийн талаар олон нийт ямар санаа бодолтой байгаа “цэнхэр шувууд”-ын жиргээнээс онцолсон юм.
Saruul @AminaMongolia 1d1 day agoMongolia
Содбаатар Янгуг @Sodbaatar_Ya 1d1 day ago
Uyanga Ganbold @UyangaGanbold 1d1 day ago
Д.Золбоо @zobonod 1d1 day ago
Ц.Хишигтогтох @Khishigtogtokh9 1d1 day ago
Содоо @sodo_niitlelch 1d1 day ago
Ganzorig Vanchig @ganzorigv 1d1 day ago
Г.Өнөрбаяр @UnurbayarG 2d2 days ago
Amaraaliberty @amaraaliberty 2d2 days ago
Сэтгэгдэл ( 3 )
ZORIUD GANBAT ,BAYANSELENGE METIIN SUGNUUDIIG UNDUR ALBAN TUSHAALD TAVIJ DALIMDUULJ IDEJ UUJ ,ZAVHRUULAH SANAATAI bantan hutgaj ideed zugtana HULGAICHUUD
s bayr elbeg bayrtcogtod hezee huuli vilchleh ve.herev vilchlehgvi bol negl udur ard hvcheer vilchlvvleh boloh bh shvv
Ганбат гэж нөхөр Хууль зүйн байнгийн хороон дарга болчихоод бантан их хутгах болж байгаа санагдах юм. Ер ньБаярцогт ч гэсэн энэ хуулийн цоорхойгоор цэвэрхэн бултчих санаатай байгаа байх шүү