Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэр болох “Амгалан” дулааны станц өнгөрөгч сарын 27-ноос эхлэн хэрэглэгчдээ дулаанаа түгээж эхэлжээ. Харин энэ хугацаанд ямар нэгэн доголдол, хүндрэл гараагүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлжээ.
“Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор 1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдож, 50 мянган айлын орон сууц шинээр барих боломж бүрдэж байгаа юм. Тус станц энэ сарын 15-нд албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )