Энэ сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Ингэснээр нийслэл архи, тамхины борлуулалтын үнийн дүнгээс болон зочид буудал, баар, ресторан, амралтын газрын үйлчилгээнээс 1 хувийн татвар авч эхлээд байна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 5500 гаруй цэгээс татвар авах аж. Эдгээрийн 2000 гаруй нь кассын машинтай гэнэ. Үлдсэн нь үнэнчээр татвараа төлж байгаа аж. Гэхдээ энэ нь хяналтгүй орхиж байгаа гэсэн үг биш бөгөөд тухайн байгууллагын худалдан авсан тамхи болон согтууруулах ундааны төрлийн бараа бүтээгдэхүүний тоо ширхэгээс нийслэл хот татвар авах юм байна.
Нийслэлд төвлөрөх татварыг аялал жуулчлалыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулна гэдгийг албаныхан хэлж буй.
Сэтгэгдэл ( 0 )