Ажил хаясан автобус компаниудыг шалгана

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

“Улаанбаатар смарт карт” компанийнхан орлогыг дутуу хуваарилж байна хэмээн мэдэгдэж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниуд ажил хаялт зарласан. Энэ асуудлаар өнөөдөр Нийслэлийн удирдах зөвлөл авч хэлэлцлээ.

Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажил хаясан компаниудад шалгалт оруулахаар боллоо.

Нийслэлийн удирдах зөвлөлийн хуралдаанаар ажил хаясан компаниудыг “шантааж” хийх зорилгоор ажил хаясан гэж үзэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.194.176.3) 2015 оны 10 сарын 08

10.09 -nii odor bolchihson yumuu?

0  |  0
Top