Орон сууцны ”Үнэ тохиролцох экспо”-г зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

"Хямралыг хямраацгаая" уриан дор Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Барилгачин залуучуудын холбоо "Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян"-ыг эхлүүлжээ.

Энэ аяны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам,  Барилгын хөгжлийн төв,  Монголын барилгачин залуучуудын холбоо, МЗХ-ны Орон сууцны байнгын хороо,  Глобал Ивэнт ХХК хамтран шинэ орон сууцны "Үнэ тохиролцох экспо"-г энэ сарын 23-25 өдрүүдэд "Аса" циркт зохион байгуулах гэнэ. Энэ үеэр бүх орон сууцыг хөнгөлөлттэй үнээр борлуулах ба  хүссэн байрныхаа үнийг борлуулагч талтай тохироод шууд болон 10 хувийн урьдчилгаагаар авах боломжтой аж.

"Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян"-ы хүрээнд залуу гэр бүлийг өртөг хямд, төлбөрийн уян хатан нөхцөлтэй орон сууцаар хангах зорилгоор барилгын компаниудтай хамтрахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top