Гэр хорооллын 109 га талбайд 7241 хүн амыг хамруулсан газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 17-р хороо, СХД-ийн 11-р хороо, Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Хан-Уул дүүргийн 9-р хорооны иргэдийн нийт 8 түр зөвлөл байгуулсан байна.
Эдгээр иргэдийн ихэнх нь инженерийн шугам сүлжээнд холбогдож амины орон сууц барих санал ирүүлсэн бол газраа тохирсон үнээр худалдах, эсвэл шууд орон сууцаар солих хүмүүс цөөнгүй байгаа аж. Тиймээс иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбарт амины орон сууц, нийтийн орон сууц гэх маягаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн байна.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 77,260 иргэнийг хамруулсан 2744 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 21,983 иргэнийг хамруулсан 1 099 Иргэдийн бүлэг байгуулан ажиллаж буйг албаныхан хэллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ger horoololoo house horoolol bolgochihmoor yumdoo.Bugdiig ni ijilsuuleed house horoolol bosgood hotiin uzemj utaa uniar bagatai amar.
Амины орон сууцаа бат бөх бариад суучихвал газар хөдлөлтөөс айх зовлонгүй шүү дээ. Олон давхар байранд бол наад зах нь лифт гацахаас эхлээд юм юм бий шүү дээ
Ilyy ilyy.aminii syyts ilyy.