Маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны Пүрэв гарагт НИТХ ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтей холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батлах юм. Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг тус тус хэлэлцээхээр төлөвлөж байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт 09:00 цагт эхэлнэ хэмээн НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС-ээс мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )