Өнөөдөр нийслэлийн 376 жилийн ойн баярын өдөр. Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” болж байна. Энэ өдөр үсчин, гоо заслын доорх салонууд бүх үйлчилгээндээ 20 хувийн хямдрал үзүүлж нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм. Мөн үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид олон төрлийн тохирол бүхий сугалаатай, 10-60 хувийн хямдралтай худалдаа, үйлчилгээ гаргаж “Чансаа” гутлын дэлгүүр автомашины сугалаатай тохирлоо 17:00 цагт явуулна. Мөн урлагийн тоглолт болж Соёл-Эрдэнэ хамтлаг нийслэлийн иргэддээ ая дууныхаа дээжийг өргөнө. Худалдан авалт хийсэн хүн бүрт сугалаа сугалуулж тохирлыг цаг тутам тайзан дээр гардуулна.
Нийслэлийн өдөр буюу 1994 оны 10 сарын 29-ний өдөр Балбын Гималайн нурууны 5994 метр өндөр "Nayan han "оргилд Ц.Цогзолмаа ахлагчтай баг Монголын эмэгтэй уулчдын баг төрийн далбаагаа мандуулж түүхэн амжилт гаргаж байжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )