15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 11

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/873 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож нэгдүгээр байршилд ялагчаар тодорсон иргэн Д.Жаргалсайхан нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 80 сая 500 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хорооны  нутаг дэвсгэрт 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай 1300 метр квадрат газрыг иргэн Д.Жаргалсайханд 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт  тус тус үүрэг болгов.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
13-хор. 36,37р байр(122.201.24.82) 2016 оны 11 сарын 01

Зевшеерел егеед байх газар УБ-д байдаг юм уу? Хугацаа нь дуусчихаад байгаа сэм сэмхэн ахиулсаар байгаад машины зогсоол ч угуй тоглоомын талбай ч угуй болгож Сундуй даргын гарын усэгтэй луйврын ечуухэн газар дээр орон сууцанд тулгаж 9 давхар барилга барина гэж оршин суугчдын эсэргууцэлтэй тулсан ч хот шийдээгуйгээс захиргааы хэргийн шуух дээр 2 жил болж байна. Ер нь нийтийн эзэмшлийн газрыг хугацаатай эзэмшуулэх шийдвэр гарсан л бол хугацаа дууслаа зевш. еерел хучингй болж баймаар юм. Заавал цагдаа шуухдээ тулгаж хэрэлдуулэх хэрэг байхгуй. Хугацаа дууссан бол цуцаллаа гуйцээ юм биш уу

0  |  0
Top