Энэ удаагийнхаа “Ярилцах танхим” булангийнхаа зочноор хуульч Б.Энхбаярыг урьж Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан олон асуудлынх нь талаар ярилцлаа.
-УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гадаадад албан томилолтоор яваа УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг хасаж УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн талаар та Цэцэд хандаад байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Тийм ээ. УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна, иймээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсүгэй гэсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбатын тогтоол гарсан байсан.
-Та гэхдээ энэ асуудлаар өнөөдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй. Ямар нэгэн шалтгаан байв уу?
-Үүнтэй холбоотой миний бие урьд нь янз бүрийн байр суурь илэрхийлээгүй. Учир ньЦэц нэгэнт маргаан үүсгэсэн учраас Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан хуралдах учиртай. Тиймээс асуудал эцэслэгдээгүй байхад урьдчилж янз бүрийн юм яриад яах вэ гэж бодсон юм. Улс төрийн хувьд галтай асуудал шүү дээ. Цэцнэгдүгээр сарын 26-ны өдөр 26 дугаар тогтоол гаргаж маргаан үүсгэсэн байдаг. Гэтэл 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдөр өмнө нь үүсгэсэн маргаанаа хэрэгсэхгүй болгож, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан 56 дугаар тогтоолыг П.Очирбат гишүүн гаргачихлаа.
-Татгалзсан үндэслэлээ хэрхэн тайлбарласан байх юм?
-Судалсан чинь Үндсэн хууль зөрчсөн юм тогтоогдохгүй байнаа л гэсэн.
-Тэгээд л болоо юу?
-Асуудлыг судлах явцдаа УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, мөн УИХ-ын даргаас тайлбар авсан байна билээ. Энэ тайлбаруудыг үзэхээр УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэл дурьдсан байсан.
-Тэгэхээр одоо УИХ-ын дарга З.Энхболдтой холбоотой маргаан Цэц дээр байхгүй гэж ойлгож болох уу?
-Үндсэн хуулийн Цэц дээр УИХ-ын даргатай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй болсон гэсэн үг.
-Үндсэн хуулийн Цэцийг тойрсон маргаан өвөл, хаваргүй үргэлжиллээ. Энэ бүх дуулианаар Цэц худалдагдсан гэх гаргалгааг олон хүн хийсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нотлох баримтгүйгээр тийм хариуцлагатай дүгнэлт хийж би чадахгүй. Логикоор тэгж хардах зүйлүүд бол их л боллоо өнгөрсөн хугацаанд.
-Тухайлбал..?
-Тухайлбал, Засгийн газрын гишүүдээс гадна УИХ-аас томилсон төрийн 48 өндөр албан тушаалтанд УИХ-ын гишүүд хариуцлага тооцох, санаачлага гаргах эрхийг нь Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчсөн гээд байхгүй болгочихсон. Өнөөдөр Монгол Улсын парламент Засгийн газартаа битгий хэл УИХ-ын харьяа байгууллагуудынхаа удирдлагуудад хариуцлага тооцох аргагүй болчихсон. Өөрөөр хэлбэл, хариуцлага тооцдог гарыг нь тайраад хаячихлаа. Парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Цаад утгаараа ард түмнээ хариуцлага алдсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох чадамжгүй болгосон. Ард түмэн ч, УИХ-ын гишүүн ч хариуцлага тооцох гаргүй болж, харин хариуцлага нэхэх хоосон амтай л хоцорлоо.
-С.Баярцогтоос болж ийм байдалд хүрсэн гэж үү?
-С.Баярцогт гэж хүнийг огцруулах асуудал ороод ирэнгүүт тэрийг нь хаацайлах гэж байгаа мэт бүхэлдээ Монголын парламентын хяналт тавьдаг, ард түмний өмнөөс хариуцлага тооцдог тэр бүрэн эрхийг нь тасдчихсан. Үүн дээр би Цэцийг маш хариуцлагагүй ажилласан гэж хуульч хүнийхээ хувьд боддог.
-Эцэст нь Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулсанаар асуудал шувтрав бололтой?
-Бараг л. Цэцийн гишүүдийн тэтгэврийн настай холбоотойгурван гишүүнийг чөлөөлөх эсэх асуудал намжчихаж байгаа биз дээ.
-Тэр дотор УИХ-ын даргатай холбоотой асуудлыг шийдвэрлэх тогтоолд гарын үсэг зурсан П.Очирбат гуайн асуудал ч байсан шүү дээ. Тийм биз?
-Энэ маргааныг үүсгэсэн манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн тэтгэвэрийн нас өнгөрсөн асуудал ч бас яригдаж, хэвлэлээр цацагдсан.
-Энэ тухай асууж байгаа нь тэтгэврийн насны асуудал нэг мөр болонгуут УИХ-ын даргад маргаан үүсгэсэн байснаа татгалзсан ч юм шиг хардлага цухалзаад байна л даа. Магадгүй танд ч гэсэн ийм сэтгэгдэл төрсөн байж мэдэх юм?
-Хардлага бол байнаа байна. Жийп машин өгсөн чинь С.Баярцогтыг хамгаалчихлаа гэдэг шиг Цэцийнхэний тэтгэврийн насыг ярихаа болингуут З.Энхболдод үүсгэсэн маргаанаа хүчингүй болгочихож байна. Сайхан панз наймаа шиг л байдаг болж дээ. Юу ч хэлэхэв.
-Иргэдийнгазрыгүлмаргахзарчмаархураажаваххуулийнзаалт нь Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд хандсан байх аа. АН-ын генсек Л.Эрхэмбаярын “МАН-ыханнайман хувийнзээлийгүгүйхийх нь" гэж эндүүрдэг асуудал мөн биз дээ?
-Мөн. Өнгөрсөн оны есдүгээр сард иргэн Янжинхорлоо бид хоёр Үндсэн хуулийн Цэцэд газрын барьцааг шүүхээс гадуур үл маргах журмаар шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг асуудлаар Цэцэд хандсан. Эрх баригчид өмчийн эзэн газраа банк санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авахдаа хожим хэзээ ч ерөөсөө шүүхдэхгүй,ямар нэгэн байдлаар эрх ашиг нь хөндөгдсөн асуудал үүссэн ч шүүхдэхгүй гэсэнхуулийг хүч түрэн баталсан. Бас л наадмын өмнөх өдөр. Гэтэл Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заагдсан хувийн өмчтэй байх,тэр дундаа газрынхаа эзэн байх үндсэн эрхтэй. Энэ эрх нь хөндөгдвөл шударга шүүхээр шүүлгэх бас үндсэн эрхтэй. Энэ эрхийг нь хязгаарласан, дордуулсан хуулийг УИХ батлах эрхгүй. Газраа барьцаалж зээл авсан иргэн хожим шүүхдэхгүй байх нь ганцхан банк санхүүгийн байгууллагад л ашигтай. Иргэн хүнд ямар ч ашиггүй. Тэр утгаараа Цэц шүүхийн хяналтаас гадуур нэг ч Монгол хүний үндсэн эрх байх ёсгүй гэсэн шийдвэр гаргалаа.
-Гэхдээ эрх баригчид арай л өөрөөр тайлбарлаж байсан шүү дээ?
-Газар өмчлөгч иргэдээ шүүхээр эрхээ хамгаалуулах боломжгүй болгосныгоо эрх баригчид гэр хорооллыг барилгажуулах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж тайлбарладаг. Энэ өөрөө их муйхар тайлбар. Иргэд шүүхдэх эрхтэй байгаагаас болж газар эдийн засгийн эргэлтэнд орохгүй байгаа юм уу? Би өмнө нь энэ тухай тодорхой хэлж байсан. Газар яагаад эдийн засгийн эргэлтэд хүчтэй орж чадахгүй байгаа вэ гэхээрманай улс газар үнэгүй өмчлүүлэх ажиллагаагаа зогсоохгүй байгаатай холбоотой.
-Газрыг үнэгүй өмчлүүлэх нь буруу гэж үү?
-Үгүй ээ. Эхний ээлжинд тодорхой хугацаагаар хүссэн иргэддээ үнэгүй өмчлүүлээд тэр хугацаа нь дуусангуут цаашдаа үнэ төлбөртэй болго л гэсэн үг. Манай улс 2003 оны 5 сараас газрыг үнэгүй өмчлүүлж эхэлсэн. Анх энэ ажил 2 жил үргэлжлээд дуусах байсан юм. Яахав, улс төрчид сонгууль болгоны өмнө сонгогчдынхоо саналыг авах гээд хугацааг нь сунгасаар байгаад одоо 13 дахь жил рүүгээ орчихлоо. Ийм урт хугацаанд үнэгүй өмчлүүлдэг улс гэж байдаг ч юм уу. Энэнээс болоод эхэлж өмчлөгдсөн газрууд нь үнэ цэнэд орж эргэлтэд сайн орохгүй байгаа юм. Зах зээлийн анхан шатны хууль шүү дээ. Үнэгүй газрын нийлүүлэлт байгаа бол эрэлт саарч үнэ цэнэ нь тэр хэрээр өсөхгүй гэж.
-Тэгвэл газар үнэгүй өмчилж байгааг зогсоох ёстой гэж хэлэх гээд байна уу, та?
-Одоогийн хуулиар үнэгүй газар өмчлүүлэх ажил 2018 оны 5 сарын 1-д дуусна. Бүхэл бүтэн хоёр жил дутуу байна. Энэ хугацаанд иргэддээ үнэгүй өмчлүүлэх ажлаа сайн хийчихье. Мэдээж Улаанбаатарын иргэдийн хувьд газрын нөөц хомс. Тэдэндээ хотоос гадагш газар авах боломжийг нь сайн өгье. Эцсийн эцэст энэ утаа, замын түгжрэл чинь газраа дагаж шамбааралдсанаас л үүдэж байгаа биз дээ. Тэгээд 2018 оноос хойш бол үнэгүй өмчлөлийг дахиж сунгахгүй шүү гэдгээ улстөрчид нь зарлачихъя. Хэрэв тэгэх юм бол одоо үнэ төлбөргүй өмчилж авсан газрууд чинь хар аяндаа л үнэ цэнэд ороод ирнэ. Одоо газраа өмчлөөд авчихсан гэр хорооллын иргэдэд маань үүнээс илүү хэрэгтэй юм гэж юу байхав дээ. Бөөн баялаг. Харж л байгаарай.
-Газрыг үл маргах журмаар банк авах хуулийг сайтар ажиглавал газрыг үнэгүйдүүлж авах гэсэн санаа цухалздаг гэж зарим эдийн засагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, таны дээр хэлсэнчлэн хууль зөвхөн банк, санхүүгийн байгууллагынханд ашиг тустай гэж?
-Иргэний шүүхэд хандах эрхийг хааснаар газар үнэ цэнэд орно гэдэг нь ямар ч утгагүй логик. Энэ бол цэвэр банк санхүүгийн байгууллагад л ашигтай хууль. Эрх баригчид банкны эздийн гар хөл болсон гэж Ц.Нямдорж, Д.Оюунхорол, С.Ганбаатар, Ж.Батзандан нарын гишүүд хэлээд байсан. Үнэн л байгаа биз дээ. Та бод доо. Жишээ нь, Сүхбаатарын талбайн хажуу талын барилга 24 сая доллар хүрч дуудлага худалдаагаар худалдагдсан. Гэтэл талбайн урд талын одоо автозогсоол болгочихсонгазар, Дуурийн театрын хажуу талын Ардчилсан намын хуучин байрны газар банкны барьцаанд банкны мэдэлд байгаа гэж яриад байна. Өмчийн эзэн шүүхдэх эрхгүй болчихволийм үнэтэй газрууд маш хямд өртөгөөр банкны мэдэлд ирэх гэж байгаа биз дээ. Гэр хорооллын газар дээр ч гэсэн та бод. Ялангуяа одоо иргэдийн амьжиргааны түвшин муу байна. Хоногийн хоолоо залгуулах гэж зүдэрч явна. Өмсөх хувцас, өдрийн хоолоо яая гэж байна. 20 сая төгрөгийн үнэтэй газраахоёр сая төгрөгийн барьцаанд тавихад бэлэн байна. Барьцаалаад нөгөө иргэн төлж чадахгүй болвол яах уу. 20 сая төгрөгийн үнэтэй газрыг хоёр саяар л банк авах нь.
-Товчхондоо, банк, санхүүгийн байгууллагууд газар барьцаалдаг ломбардууд болж хувирах нь. Тийм үү?
-Ээмэг бөгж, гар утсаа ломбардад тавиад буцааж авч чадахгүй байгаа иргэд олон байна цаана чинь. Ломбардуудаас очоод асуугаарай. Газар бол үхдэг мал, үрэгддэг машин биш. Иргэнийхээ шүүхдэх эрхийг ингэж төр хулгайлж болохгүй. Хэрэв иргэн шүүхээр эрхээ хамгаалуулах эрхтэй болчихвол5 сая төгрөг зээлж барьцаалсан50 саяын үнэтэй газраа банкинд 5 саяд нь ядаж хураалгачихгүй, өөрөө хамгийн багадаа тал үнээр нь ч болтугай 25 саяд зарна ш дээ. 20 сая төгрөг ядаж алдахгүй болж байгаа биз дээ тэр иргэн. Ийм л иргэнээ бодсон асуудлаар л Цэцэд хандаж шийдвэрлүүлсэн юм ш дээ.
-"Халхгол" чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоосон асуудлыг Үндсэн хууль зөрчсөн, үндэсний аюулгvй байдлын үзэл баримтлалд нийцэхгүй үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд та өгсөн?
-Энэ асуудлаар дөрвөн иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаад хүлээж аваагүй юм билээ. Тэдгээр иргэн ямар үндэслэлээр хандсан гэдгийг судалж үзсэн. Мөн бусад улс орны туршлагуудыг ч харьцуулж судалсан. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын талаасаа ямар зөрчил байгааг ч судалж байж Үндсэн хуулийн зургаан заалт зөрчсөн байна гэдэг үндэслэлээр Цэцэд хандсан.
-Цэцээс ямар нэгэн хариу өгсөн үү?
-Үгүй л байна. Цэц дээр энэ асуудлыг судлах түвшинд байгаа.
-Өмнөх нь буцсан шүү дээ. Хүлээж авна гэх найдлага танд байгаа бололтой?
-Үндсэн хуулийн Цэц хүлээгээд авчих болов уу гэсэн итгэлтэй, хүлээлттэй, горьдлоготой байгаа. Өөртөө, гаргасан үндэслэлдээ бас нэлээн итгэлтэй байна.
-Ингэж их найдаж байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Үндсэн хуульд иргэнийхээ үндсэн эрхийг ганцхан хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэжзаасан. Гэтэл 500 мянган га-гийн асуудал УИХ-ын тогтоолоор шийдэгдсэн. Хуулиар биш. Энэ тогтоолоороо Монгол хүнийхээ эх орондоо чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлачихсан. Энэ бол нэг чухал үндэслэл. Хоёрдугаарт, төр бол олон улсын түгээмэл чиг хандлага,өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлж эдийн засгийг хөтөлж, жолоодно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Гэтэл Халх голын чөлөөт бүсийн 500 мянган га нь дэлхийн бусад улс оронд байхгүй ийм том хэмжээний талбай. Дэлхийн хамгийн том газар нутагтай Шанхай чөлөөт худалдааны бүс нутгаас даруй 40 дахин том байх жишээтэй. 500 мянган га нь Европын холбооны хэд хэдэн улсын газар нутгаас ч том. Хилийн бүс орчмын нутгаасаа хэт хальж нутгийн гүн рүү нэвтэрсэн асуудал бий.
-Гол нь Монгол Улсад ашигтай гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Ийм томоохон хэмжээний газар нутагт татвар төлөхгүй, авахгүй байх нь Монголд ашигтай гэж үү?
-Тэгээд ямар ч ашиггүй гэж үү. Арай л дэгсдүүлээд байгаа юм биш үү?
-Бид үнэ төлбөргүй ийм том хэмжээний газар нутгаа хэнд ашиглуулах гэж, хэний эрх мэдэлд хөтлөгдөж өгөх гээд байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, үндэсний аюулгүй байдлаар мэргэшсэн судлаач, мөн манай Дорнод аймгийн уугуул Р.Болд гуайХалх голын чөлөөт бүсийн асуудлаар нэлээн ноцтой зүйлийг олон нийтэд хүргэсэн байсан.
-Хятадын төрийн бодлогын талаар авч үзсэн байсан мөн үү?
-Хятадын төрийн бодлого нь хил орчмын газруудаа аялал жуулчлалын бүс болгох хандлага ихээр явж байна. Тухайлбал, БНХАУ Халуунрашаан-Хайлаар-Манжуур гэсэн чиглэлд дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлж жилдээ дотоодын 10 сая жуулчин зорчдог. Мэнэнгийн тал, БНХАУ-ын Хөлөнбуйрын тал нь дэлхийд бараг цорын ганц буй өвсөн далай тул түүнийг аялал жуулчлалын чиглэлээр хадгалж үлдэх нь эдийн засгийн хэтийн ач холбогдлоор илүү гэж Р.Болд гуай хэлсэн байна лээ. Үндсэн хуульд төрийн үүрэгт үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэж, эх орныхоо тусгаар тогтнолыг хангах нь монгол төрийн үүрэг мөн гэсэн заалт бий. Энэ үүргээсээ няцсан, умартсан ийм шийдвэр байна гэдгийг Цэц хүлээж авах байх гэж найдаж байна.
-Ер нь та энэ удаагийн сонгуульд нэр дэвших үү?
-Нам итгэвэл нэр дэвшинэ.
"Улс төрийн тойм" сонин
Сэтгэгдэл ( 4 )
Мундаг залуу юмаа
Муу амтай гоожуур вэ
Муу амтай гоожуур вэ
ner devshih munguuu olchihsiim uuuu . ? ovoo gar yum daa