ОНЦЛОХ БРЭНД: Өв соёл, дээд чанарын хослол ТАВАН НҮДЭН

2019 оны 02 сарын 02

Өв соёл гэдэг бол аливаа улс үндэстний хувьд хамгийн үнэт зүйл билээ. Тэгвэл Монголчууд бид  дэлхийд гайхагдах өв соёлтой ард түмэн болохыг бататгасан “ТАВАН НҮДЭН” брэндийг МИНПРО (Монголын Инновацийн бүтээгдэхүүнүүд буюу Mongolian Innovative Products) ХХК зах зээлд гаргаад буй билээ.

 

“Өндөр их өвөг дээдсийн үеэс үр хойчдоо өртөөлөн илгээсэн өв, соёл, уламжлалыг үл таслан энэ зууны эрхэм хүмүүн танаа хүргэн авчирна” гэсэн эрхэм зорилготой “ТАВАН НҮДЭН” брэндийн гайхалтай бүтээгдэхүүний тухай өгүүлэхээсээ өмнө “ТАВАН НҮДЭН” гэх бэлгэдлийн тухай тодотгох нь зөв болов уу.

 

Аюулаас хуяглан хамгаалах бэлгэдэлтэй ТАВАН НҮДЭН


Монголчууд аливаа зүйлийг БЭЛГЭДЭЛ болгож дээдлэхдээ өвөг дээдсээсээ өвлөсөн “мэдээлэл”-лийг эш үндэс болгож ирсэн нь гарцаагүй. Тэгвэл “ТАВАН НҮДЭН” хэмээх дүрс бол Монголчуудын өнө эртнээс хэрэглэж ирсэн нэгэн зүйл эрхэм нандин бэлгэдэл юм. Алтан ургийн дээдсүүд  энэ бэлгэдлийг эртнээс дээдлэн залж, эдлэл хэрэглэлдээ дүрслэн, агуулж ирсэн уламжлалтай. Их Юань улсын үед төрийн дээд бэлгэдэл болж Хубилайн ордон буюу Төв ордонд зөвхөн алтан ургийн ихэс дээдсийн өмсгөл хэрэгсэл, зэр зэвсэг зэрэгт асаан хэрэглэдэг байсан тухай түүхч эрдэмтэд судалгааны бүтээлдээ онцолсон байдаг. Хожимоо Богд хаант Монгол улсын үед ч төрийн бэлгэдэл байжээ.


 

“ТАВАН НҮДЭН”-г  бэлгэдэл зүйн талаас нь авч үзвэл аюул ослоос авран хамгаалах, мөнх хөх тэнгэр, дөрвөн зүгийг бэлгэдсэн хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, мөнх тэнгэрийн ивээлээр дөрвөн зүгээс ирэх аюулаас хуяглан хамгаалах бэлгэдэлтэй гэсэн үг. Дөрвөн зүг, найман зовхис, мөнх хөх тэнгэр гээд 13-ын тоонд хураагддаг тухай тайлбар ч бас байдаг. XVII зуунд мөн л Алтан ургийн хүн болох Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг "өсөж арвижих"-ын утгад урвуулан бүтээж "Наши" (мон: дөрвөн арвай) хэмээн түвдээр нэрлэхдээ монгол хэлний "наашир" гэх урин дуудсан утгат үг лүгээ адил сонсогдоно хэмээн билэгшээж их гуу сангийн тамга тэмдэгт зохион хэрэглэх болсон байдаг аж. Өндөр гэгээнээс хойших Богд нар бүгд л энэ бэлгэдлийг өөрийн хэрэглэл эд зүйлдээ шингээн хэрэглэж ирсэн байна. ТАВАН НҮДЭН бэлэгдлийн талаар цухас өгүүлэхэд ийм байна.

 

Анх 2017 оны хоёрдугаар сараас зах зээлд танилцуулсан “ТАВАН НҮДЭН” брэндийг өдгөө хэрэглэгчид мэддэг болсон. Монголчуудад өв соёл хийгээд дээдлэх ёстой үнэт зүйлсийг нь нэн шинээр сануулсан бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн харааг хэдийнэ булаадаг болсонтой маргах юун. Тиймээс ч “ТАВАН НҮДЭН”-г бүтээгч  “МИНПРО” ХХК, “ТАВАН НҮДЭН” брэндийн хамт олон хэрэглэгчдийн зүгээс илэрхийлж буй урмаар тэтгэгдэн, урагшилж буй аж.

 

Түүнчлэн “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг шингээсэн “ТАВАН НҮДЭН” монгол брэндийг даяар олноо түгээн дэлгэрүүлэх үйлсэд Монгол түмнийхээ хамтаар сэтгэл нэгтэй зүтгэж буйг тодотгоё.

 

Харин одоо  “ТАВАН НҮДЭН”-гийн ур ухаан шингэсэн гайхалтай бүтээлүүдийг танилцуулъя.

 

"МЯНГАНЫ СУУТ ХҮН" ШҮТЭЭН ХӨРӨГ


(CHINGIS KHAAN - MAN OF THE MILLENNIUM)

 

Их хаан Чингис бол ДЭЛХИЙН ХҮН гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл дэлхий хүний өлгий нутаг болсон Монгол Улс түүхэн их хааныхаа  сүр хүчийг, бахархалтайгаар тунхаглах эрхтэй билээ. Их хаан Чингис болон түүнийг залгамжлагчид хүн төрөлхтний түүхэнд анх удаа Ази Европыг дамнасан Монгол хэмээх их гүрнийг байгуулж хоёр зуун дамнан оршихдоо дорно, өрнийн улс орнуудын түгжигдмэл хаалттай байдлыг эцэслэж үндэстнүүдийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлэн, дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг байгуулан, худалдааны асар өргөн уудам, аюулгүй чөлөөт бүс бий болгосон юм. Тэрээр ойртон нягтарсан, эвтэй найртай шинэ дэлхий ертөнцийг байгуулахыг хүсч,  зорилгодоо ч хүрсэн билээ. Монголын их амар амгалант үе хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгч нь Их хаан Чингис юм.



 

Тэгвэл ТАВАН НҮДЭН брэнд "МЯНГАНЫ СУУТ ХҮН" ШҮТЭЭН ХӨРӨГ-ийг бүтээжээ.


Тайванийн Үндэсний түүхийн музейн санд хадгалагддаг хөрөг болон Монгол Улсын мөнгөн тэмдэгтэд залсан Их Хааны хөргийг эш болгон бүтээсэн дүр аж. Их Хааны эш хөргийг гальваникийн буюу электролизийн (Electrotyping) бүрэлтийн аргаар өндөр нарийвчлалтайгаар зэс материалаар биежүүлэн гарган авч никель, лак, мөнгө, алтаар чимэглэн улаан модны нэгэн төрөл зүйл Sapele модоор урласан хүрээнд эрхэмлэн залж бүтээснийг дуулгахад таатай байна.

 


 

  • Хэмжээ: өндөр 26.5 см, өргөн 26.5 см, зузаан 3.0 см
  • Материал: зэс, никель, мөнгө, алт, лак, мод.
  • 999.9 сорьтой алтан бүрэлт (1 микрон)
  • Иж бүрдэлд: Хөрөг, бэлгийн хайрцаг, гэрчилгээ, бэлгийн савалгаа.
  • Limited - 999 ширхэг
  • Үнэ: 2,555,000 төгрөг

 

ТАВАН НҮДЭН брэндийн "СӨН" КОЛЛЕКЦ нь “АРГА БИЛИГ” дарсны хос хундага, ТАВТ иж бүрдэлээс бүрдэж байна.

 

“АРГА БИЛИГ” дарсны хос хундага



 

“ТАВАН НҮДЭН” брэндийн "СӨН" коллекцид “АРГА БИЛИГ” дарсны хос хундага бий. Хаан бугуйвч, хатан сүйхээр чимэглэсэн уг хос хундагыг аав ээжийнхээ алт, мөнгөн хурим, хосууд бие биедээ хуримын ойгоороо, хуримаа хийж байгаа шинэхэн хосуудад бэлэг болгон барихад нэн тохиромжтой юм.

 

Алтан ордны улсын болон Их Юань гүрний үед хамаарах алт, мөнгөн цом хэлбэрт хундагануудын хэлбэр, чимэглэлээс эш авч “АРГА БИЛИГ” загварыг жимсний дарс уухад нийцтэй байхаар тооцож 200 граммын багтаамжтайгаар бүтээжээ.

 

  • Багтаамж: 200 грамм
  • Материал: гууль, никель, 999.9 сорьцтой алтан бүрэлт /1 микрон/
  • Хундага хэмжээ: өндөр 111 мм, диаметр 90 мм
  • Limited - 555 ширхэг
  • Иж бүрдэлд: Хос хундага, гэрчилгээ, хөх өнгийн хиймэл арьсаар бүрсэн чамин хайрцаг.
  • ҮНЭ: 3,555,000 төгрөг

 

"ТАВТ” иж бүрдэл


“ТАВТ” иж бүрдлийн онцлог нь сархадаа залах чамин тансаг тавиуртайд оршино. Иж бүрдлийг хураахдаа 5 ширхэг хундагаа тавиуртаа залж хурагаад, хэрэглэх үедээ хундагаа буулгаж тавиуртаа сархадаа залах зориулалттай юм байна.


 

Энэхүү бүтээлийг Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй XIII зуунд хамаарах хүн чулуун (Шонх Таван Толгойн хүн чулуу) хөшөөн дээр дүрслэгдсэн айраг цэгээ, дарс уух “СӨН”, Дэлхийд алдартай музейнүүдэд ховор нандин үзмэр нь болон хадгалагддаг Алтан ордны улсын болон Их Юань гүрний үед хамаарах алт, мөнгөн цом хэлбэрт хундагануудын хэлбэр, чимэглэлээс эш авч дээд чанарын сархад хүртэх хундагыг 50 граммын багтаамжтайгаар бүтээжээ.

 

  • Багтаамж: 50 грамм
  • Материал: гууль, никель, 999.9 сорьцтой алтан бүрэлт /1 микрон/.
  • Хундага хэмжээ: Өндөр 67 мм, диаметр 53 мм
  • Тавиур хэмжээ: Өндөр 51 мм, диаметр 160 мм
  • Limited - 555 ширхэг
  • Иж бүрдэлд: 5 ширхэг хундага, тавиур, гэрчилгээ, хөх өнгийн хиймэл арьсаар бүрсэн чамин хайрцаг.
  • ҮНЭ:  7,555,000 төгрөг

 

ТАВАН НҮДЭН брэнд Монголын хөх тэнгэр, нүүдэлчин ахуйн давташгүй хэв маягийн дурсгал, өнгө төрхийг илтгэх “ИХ ЮАНЬ” загварын гангар шаазан аяга, тавагны иж бүрдлийг мөн бүтээсэн юм.

 

 

ИХ ЮАНЬ тавагны иж бүрдэл


Сар шинийн баярыг угтан Эрхэм хэрэглэгчдэдээ ИХ ЮАНЬ загварын тавагны иж бүрдлийг өргөн барьж байна. 700 жилийн өмнө Их Монголын Хубилай хаан тэргүүтэй язгууртнууд Монголын ИХ ЮАНЬ гүрнийг үндэслэхдээ шаазан урлалд шинэ эрин нээсэн “Юаний хөх алаг шаазан”-г бүтээж, дэлхийн дөрвөн зүг, найман зовхист түгээж байсан билээ. Тэгвэл ТАВАН НҮДЭН брэнд энэхүү их түүхээ эш үндэс болгон ИХ ЮАНЬ иж бүрдлээ бүтээжээ.



 

Иж бүрдэлд:

 

  • 5 төрлийн хэмжээтэй нийт 18 ширхэг таваг
  • 15 см диаметртай таваг /десерт/ - 5 ширхэг
  • 20 см диаметртай таваг /зууш/ - 5 ширхэг
  • 25 см диаметртай таваг /хоол/ - 5 ширхэг
  • 19 см диаметртай таваг /дундын/ - 2 ширхэг
  • 26.5 см диаметртай таваг /дундын/ - 1 ширхэг
  • ҮНЭ: 555,000 төгрөг


"ИХ ЮАНЬ" ЦАЙНЫ АЯГА (5 ширхэг)


  • “ИХ ЮАНЬ” загварын цайны шаазан аяга
  • Амсрын тойргийн хэмжээ: 12 см; Өндөр: 4.7 см;
  • Дээд багтаамж: 200 мл;
  • Дундаж багтаамж: 160 - 180 мл;
  • Аяганы жин: 160 гр
  • ҮНЭ: 90 000 төгрөг

 

 

“ИХ ЮАНЬ” загварын цайны шаазан аяга


  • Амсрын тойргийн хэмжээ: 12 см; Өндөр: 4.7 см;
  • Дээд багтаамж: 200 мл;
  • Дундаж багтаамж: 160 - 180 мл;
  • Аяганы жин: 160 гр
  • Багц: 9 ширхэг
  • ҮНЭ: 150,000 төгрөг

 

“ИХ ЮАНЬ” загварын хоолны шаазан аяга

  • Амсрын тойргийн хэмжээ: 15.5 см; Өндөр: 5.8 см;
  • Дээд багтаамж: 500 мл;
  • Дундаж багтаамж: 400 мл;
  • Аяганы жин: 280 гр
  • ҮНЭ: 150,000 төгрөг

 

“ИХ ЮАНЬ” загварын бэлгийн багц

  • Цайны аяга: 3 ширхэг
  • Амсрын тойргийн хэмжээ: 12 см; Өндөр: 4.7 см;
  • Дээд багтаамж: 200 мл;
  • Дундаж багтаамж: 160 - 180 мл;
  • Аяганы жин: 160 гр

 


Хоолны аяга (3 ширхэг)

  • Амсрын тойргийн хэмжээ: 15.5 см; Өндөр: 5.8 см;
  • Дээд багтаамж: 500 мл;
  • Дундаж багтаамж: 400 мл;
  • Аяганы жин: 280 гр
  • ҮНЭ: 150,000 ₮

 


 

“НАЙМАН ТАХИЛТ” загварын цайны шаазан


  • Амсрын тойргийн хэмжээ: 12 см; Өндөр: 4.7 см;
  • Нийт багтаамж: 200 мл;
  • Дундаж багтаамж: 160 - 180 мл;
  • Аяганы жин: 160 гр
  • Багц: 5 ширхэг
  • ҮНЭ: 105,000 төгрөг

 

“НАЙМАН ТАХИЛТ” загварын цайны шаазан


  • Амсрын тойргийн хэмжээ: 12 см; Өндөр: 4.7 см;
  • Нийт багтаамж: 200 мл;
  • Дундаж багтаамж: 160 - 180 мл;
  • Аяганы жин: 160 гр
  • Багц: 9 ширхэг
  • ҮНЭ: 180,000 төгрөг

 

“НАЙМАН ТАХИЛТ” загварын хоолны шаазан аяга


  • Амсрын тойргийн хэмжээ: 15.5 см; Өндөр: 5.8 см;
  • Дээд багтаамж: 500 мл;
  • Дундаж багтаамж: 400 мл;
  • Аяганы жин: 280 гр
  • Багц: 5 ширхэг
  • ҮНЭ: 180,000 төгрөг


"НАЙМАН ТАХИЛТ" БЭЛГИЙН БАГЦ


Найман тахилт хоолны аяга (3 ширхэг)


  • Амсрын тойргийн хэмжээ: 15.5 см; Өндөр: 5.8 см;
  • Дээд багтаамж: 500 мл;  
  • Дундаж багтаамж: 400 мл;
  • Аяганы жин: 280 гр

 

Найман тахилт цайны аяга (3 ширхэг)


  • Амсрын тойргийн хэмжээ: 12 см; Өндөр: 4.7 см;
  • Нийт багтаамж: 200 мл;
  • Дундаж багтаамж: 160 - 180 мл;
  • Аяганы жин: 160 гр
  • ҮНЭ: 180,000 төгрөг


ҮНДЭСНИЙ ӨВИЙГ ДЭЭД ЧАНАРТАЙ ХОСЛУУЛАН БҮТЭЭДЭГ ТАВАН НҮДЭН БРЭНД
ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛД БАГТАХ ХУТГА БҮТЭЭЖ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА


Ердөө 555 ширхэг бүтээгдэх ХУВЬ ХУТГА


Монголчууд аливаа баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үед хоймортоо зассан идээ шүүсийг ахмад настай, хүндтэй хүн хөндөж, үр хүүхдүүд, цугласан олонд “ХУВЬ” хишиг түгээдэг сайхан өв уламжлалтай. Идээ шүүс хөндөхөд тохиромжтой байх хэмжээ, хутганы ажиллах чадвар зэрэг үзүүлэлтийг онолын үндэстэй тооцон энгийн хэрнээ чамин, уламжлалт монгол загвартай, зүүж агсахгүй ашиглахаар тооцож үхрийн ширэн хуйтайгаар “ХУВЬ” загварын хутгыг эрхэм хэрэглэгч танаа ТАВАН НҮДЭН брэндийн зүгээс  өргөн барьж байна.

 

“ХУВЬ” хутгыг мэс заслын хутга хийх зорилгоор Златоустын металлургийн үйлдвэрт тусгайлан гаргаж авч 1981 оноос үйлдвэрлэлд нэвтрүүлж, Социализмын үед мэс заслын хутга хийж ашигладаг байсан 100Х13М маркийн зэврэлтэд өндөр тэсвэртэй, ир хадгалах чадвар сайтай гэсэн үнэлгээтэй гангаар урлан бүтээдэг.


 

Хутганы мөрөн дээр “ХУВЬ” гэсэн сийлбэрт бичээс, зүүн ааг нь дээр болон хутганы шиний ар талд “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг уран нарийн сийлж 999.9 хувийн сорьцтой алтаар шарсан.

 

Хутганы ишийг гоёлын хутганы иш хийхэд голчлон ашигладаг хуш модны ургацагаар урлаж ирний хоёр талд урт нас, энх амгаланг бэлгэддэг бидний өвөг дээдсүүдийн өнө эртнээс хэрэглэж ирсэн эвэр угалз хээг уран тансаг сийлж өгсөн болно.

 

“ХУВЬ” загварын хутга нь ердөө 555 ширхэг бүтээгдэх бөгөөд хутга бүр өөрийн хувийн дугаартай.

 

  • Гангийн төрөл: 100Х13М
  • Хатуулаг буюу HRC: 58-59
  • Ирний урт: 180 мм;
  • Ирний өргөн: 21.5 мм;
  • Мөрний өргөн: 4 мм;
  • Ишний урт 145 мм;
  • Хутганы урт: 325 мм;
  • Иш: хушны ургацаг
  • Хуйны материал: үхрийн шир 
  • ИЖ БҮРДЭЛД: Хутга, үхрийн ширэн гэр, гэрчилгээ, баталгаа, аялалын зориулалттай зөөлөн гэр. 
  • ҮНЭ: 1.555.000 төгрөг

 

МӨНГӨН ангиллын хутга


МОНГОЛ загварын Мөнгөн ангиллын хутга нь тансаг зэрэглэлд багтана. Түүхэн олдворын хутгануудын сонгодог, уламжлалт хэлбэрийг иш болгон бүтээсэн СОНГОДОГ загвар гэдгээрээ онцлог юм. Аливаа хутганы гол үндсэн үүрэг нь хэрчих, огтлох, хуваах. Энэ үүргийг гүйцэтгэдэг гол зүйл нь мэс буюу ирний хэсэг. Хутганы чанарыг илтгэх гол үзүүлэлт бол ирний гангийн чанар юм. “МОНГОЛ” загварын хутгуудыг мэсний ир хийх зорилгоор тусгайлан бүтээсэн ZLADINOX брэндийн 300 үелж гаргаж авсан ZDI1016 маркийн Дамаск гангаар бүтээдэг. Хутганы ирний хэлбэр нь дотроо УЛАМЖЛАЛТ ба ОРЧИН ЦАГИЙН гэсэн хоёр төрөлтэй болно.


Хутганы мөрөн дээр “ГАЛ, НАР, САР” болон “МОНГОЛ” сийлбэрт бичээс, зүүн ааг нь дээр “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг уран нарийн сийлж 999.9 хувийн сорьцтой алтаар шарсан.

 

Хутганы иш, хуйг гагц Индонезид ургадаг ховор нандин, тансаг зэрэглэлийн Макассар модоор урладаг нь “МОНГОЛ” загварын хутганы үнэ цэнийг давхар илтгэнэ. Урт нас, энх амгаланг бэлгэддэг бидний өвөг дээдсүүдийн өнө эртнээс хэрэглэж ирсэн эвэр угалз хээг “МОНГОЛ” загварын хутганы үндсэн чимэг болгон залсан.

 

“МОНГОЛ” загварын хутга нь төрөл тус бүрээс ердөө 55 ширхэг бүтээгдэх бөгөөд хутга бүр өөрийн хувийн дугаартай. Хэмжээний хувьд ИХ ГАРЫН ба ДУНД ГАРЫН гэсэн хоёр сонголттой.

 

Их гарын хэмжээтэй


  • Гангийн төрөл - ZDI1016 маркын ZLADINOX брэндийн Дамаск ган
  • Хатуулаг буюу HRC 58-59
  • Ирний урт: 225 мм;
  • Ирний өргөн: 22 мм;
  • Мөрний өргөн: 5 мм;
  • Ишний урт 150 мм;
  • Хутганы урт: 375 мм;
  • Хуйтай нийт урт 395 мм;
  • Иш ба хуй: Макассар мод;
  • Бэл ба хутганы холбоос: Япон сүлжмэл торгон олс;
  • Чулуу: Ногоолин /Malachite/
  • Металл: Герман мөнгө /Melchior/, 999.9 сорьцтой алтан шармал /1 микрон/

 

Дунд гарын хэмжээтэй


  • Гангийн төрөл - ZDI1016 маркын ZLADINOX брэндийн Дамаск ган
  • Хатуулаг буюу HRC 58-59
  • Ирний урт: 180 мм;
  • Ирний өргөн: 22 мм;
  • Мөрний өргөн: 5 мм;
  • Ишний урт 130 мм;
  • Хутганы урт: 310 мм;
  • Хуйтай нийт урт 330 мм;
  • Иш ба хуй: Макассар мод;
  • Бэл ба хутганы холбоос: Япон сүлжмэл торгон олс; 
  • Чулуу: Ногоолин /Malachite/ 
  • Металл: Герман мөнгө /Melchior/, 999.9 сорьцтой алтан шармал /1 микрон/ 
  • ИЖ БҮРДЭЛД: Хутга, хуй, бэл, гэрчилгээ, баталгаа, цэвэр модоор урлаж итали элгэн материалаар доторлосон бэлгийн хайрцаг, бэлгийн савалгаа.

 

АНД загварын АЛТАН ангиллын хутга: 99 ширхэг бүтээгдэнэ

 

Өндөр их өвөг дээдсээс Өв болон ирсэн яс мөлжих уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх зорилгоор Хүннүгийн болон хүрлийн үеийн бөгтөр хутганы хэлбэрийг эш болгон тусгайлан бүтээсэн “ӨВ” загварын хутганы хэлбэрийг хадгалж, хэмжээг зохистой хэмжээнд томруулж аялал, зугаалгын үед Таны үнэнч “АНД” байхаар тооцож бүтээжээ.

 

Өвчих, шулах, үе нугалах зэрэг үйлдэл хийхэд эвтэй, нийцтэй байхаар хутганы ирний болон нийт уртын хэмжээг тооцож цул ган хийцийн төгсгөл хэсэгт архирч буй барын дүрслэлтэй бөглөө онгойлгогч хийж өгсөн дизайны шийдэл нь гайхалтай.


 

225 мм урттай 4 мм-ийн зузаантай цул дамаск ган дээр шинэ зууны технологийн дэвшлийг бүрнээ шингээсэн, орчны нөлөөнд өндөр тэсвэртэй зэс давхрага бүхий карбон файбер материалыг хавсарч ишилснээр энэ загварыг ажиллах чадварыг үлэмж нэмэгдүүлсэн гэж болно. Түүний дээр ишний барьцалдалтыг сайжруулах зорилгоор хутганы ишэнд чулуун зэвсгийн үеийн хийцийг санагдуулам талст бүхий гадаргуу үүсгэж өгсөн нь “АНД” хутганы хэлбэр хийцтэй донж хослол төгс зохицсон.

 

Ирний баруун талд гэтэж буй барыг уран нарийн сэлбэрлэн алтадаж, хутганы сүүл хэсэгт дүрсэлсэн архирч буй барын нүдэнд /хоёр талд нь/ ✳улаан бадмаараг /рубин/ эрдэнийн чулуу шигтгэж өгсөн нь энэ загварын үнэ цэнийг илтгэнэ.

 

Барын толгой л ил гарах хэмжээнд хутгаа лав хуйлах тул хутга гээгдэх эрсдэл үгүй. Бүсэндээ зүүсэн хутгаа нүд ирмэхийн зуур хуйтай нь хамт салгаж авах боломжтой. Энэ боломжийг Германы FIDLOCK системийн оньсоор тайлагдах 70 кг -ийн даацтай бат найдвартай түгжээ олгох болно. Аливаа хутганы гол үндсэн үүрэг нь хэрчих, огтлох, хуваах. Энэ үүргийг гүйцэтгэдэг гол зүйл нь мэс буюу ирний хэсэг. Хутганы чанарыг илтгэх гол үзүүлэлт бол ирний гангийн чанар юм.

 

“АНД” загварын алтан ангиллын хутгыг мэсний ир хийх зорилгоор тусгайлан бүтээсэн ZLADINOX брэндийн 300 үелж гаргаж авсан ZDI1016 маркийн Дамаск гангаар бүтээдэг.

 

Хутган ган дээр бүх сийлбэр дүрслэлийг 999.9 хувийн сорьцтой алтаар шарсан /1 микрон/ болно.  “ӨВ” загварын хутга нь ердөө л 99 ширхэг бүтээгдэх бөгөөд хутга бүр өөрийн хувиийн дугаартай.

 

ҮНЭ: 2.999.000

 

Монголчууд бид эх түүхээрээ, өв соёлоороо дэлхийд ганц үндэстэн билээ. Тэгвэл өв соёл, түүхээ дээд чанартай хослуулан бүтээсэн ТАВАН НҮДЭН брэндийн уламжлал хийгээд шинэчлэл үнэртсэн гайхалтай бүтээгдэхүүнүүдээс танилцууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top