ОУВС-гийн Ажлын хэсэг манай улсад ажиллалаа

2019 оны 02 сарын 01

Олон улсын валютын сангийн /ОУВС/ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багийн ахлагч Жэф Готтлийб багийн гишүүдийн хамт 2019 оны нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад айлчилж, бодлого боловсруулагч байгууллагуудтай уулзан, хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ.

 

Энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засгийн төлөв, цаашид арга авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өрнөлөө гэж Төв банкны зүгээс мэдээллээ.

 

Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 6 хувийг давж өсөх төлөвтэй байгаа, экспортын үнэ болон гадаад орчин эдийн засгийн засгийн идэвхжлийг дэмжин хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцоллоо.

 

Монголбанкны зүгээс инфляцийн төлөв, эдийн засгийн сэргэлт, валютын нөөцийн хуримтлал, зээлийн өсөлт зэрэгтэй уялдуулан бодлогын хүү болон макро зохистой бодлогыг хослуулан бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар уулзалтын үеэр хэлэлцсэн болно. Түүнчлэн банкны салбарын активын чанарын үнэлгээний явц, үр дүн цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ОУВС-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top