Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор 2000-2011 онуудад манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ ихээхэн нэмэгджээ. Гэхдээ түүхий эдийн зах зээлийн үнэ буурсантай холбоотойгоор, мөн хөрөнгө оруулагчдын хандлага таагүй болсны улмаас ГШХО 2012 оноос хойш огцом буурсныг Дэлхийн банкны илтгэлд дурджээ. 2008 оноос хойш нийт ГШХО-ын ДНБ-нд эзлэх хувь өсчээ. ДНБ ба ГШХО-ын харьцаа урьд өмнө хүрч байгаагүй дээд үзүүлэлт буюу 110 хувьд хүрсэн нь жишиг орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм байна.
Хөрөнгө оруулалтын бодлого нь гадаадын эсвэл дотоодын хөрөнгө оруулалтын аль нэгийг сонгох сонголтын асуудал биш. Харин дэлхийн үнэ цэнийн сүлжээ (GVC)-нд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг холбон нэгтгэхэд чиглэсэн байдаг. Худалдаа ба Хөрөнгө оруулалт нь нэг зоосны хоёр тал. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын аль аль нь тодорхой зохицуулалттай байх ёстой аж.
Хөрөнгө оруулалтын төрөл, хэлбэр бүр адилгүй. ГШХО нь төрлөөсөө хамаарч тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөр өөр үр нөлөө үзүүлдэг тул тэдгээрт чиглэсэн тусгайлсан бодлогыг шаарддаг. Улс орнууд хөгжлийн бодлоготойгоо ГШХО-ын төрлүүдийг уялдуулах нь зүйтэй байдаг. Салбар бүрийн өрсөлдөх хөшүүрэг өөр өөр гэдгийг сануулж байна.
ГШХО нь дан ганц мөнгөн урсгал биш. Энэ бол харилцаа холбоо. Хөрөнгө оруулалтын бодлого нь хөрөнгө оруулалтыг зөвхөн татахад бус түүнчлэн нэгэнт орж ирсэн хөрөнгө оруулалтыг хадгалах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудтай уях улмаар ГШХО –аас орж ирэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх ёстой.
Орж ирж буй хөрөнгө оруулалтын төрлөөс хамаарч, эдийн засагт үзүүлэх үр нөлөө харилцан адилгүй байх ба тэдгээрт чиглэсэн тусгайлсан бодлоготой байхыг шаарддаг.
ГШХО-ЫН ТӨРӨЛ
Дэлхийн банкны зөвлөмж
Судалгаанд, Монгол Улсын төрөлжилт болон эдийн засгийн цогц байдлын түвшин бусад жишиг улсуудтай харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлттэй байна гэж үзсэн байна. Мөн өндөр түвшний боловсруулах үйлдвэрлэл гэхээс илүүтэй байгалийн баялаг давамгайлсан, цогц байдлын түвшин доогуур цөөн тооны салбарт суурилж буйг онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )