“Mongolia Gold”-ын хүрээнд  40 орчим тусгайлсан уулзалт хийгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж, Монголбанкнаас санаачлан  "Mongolia Gold-2019” чуулган, үзэсгэлэнг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.  Уг арга хэмжээнд гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэл гарц, шинэ техник технологи, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг өргөн хүрээтэй талаар зөвлөлдөв.

Энэ удаагийн чуулганыг “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье” уриатайгаар зохион байгуулсан юм. Чуулга уулзалтад оролцогчид Монголын алтны салбарт дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд богино хугацаатай санхүүжилт татах, алтны үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, алтны нөөцийг нэмэгдүүлэх ингэснээр алт тушаалтыг нэмэгдүүлэх боломж илүү нэмэгдэнэ хэмээн үзэж байсан юм.

Мөн энэ үеэр уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт босгох, шинэлэг технологийг Монгол улсад нэвтрүүлэх чиглэлээр Монгол Улс, БНХАУ, БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн хооронд 40 орчим тусгайлсан уулзалтууд явагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top