ТАНИЛЦ: “Мишээл цогцолбор” Монголын хамгийн том цогцолбор #1

2019 оны 04 сарын 03

Монголын хамгийн анхны Экспо төвийг Мишээл Экспо, Монголын хамгийн анхны тавилгын их дэлгүүрийг Мишээл тавилгын их дэлгүүр, Монголын хамгийн анхны барилгын их дэлгүүрийг Мишээл барилгын их дэлгүүр гэдэг. Монголдоо анхдагч, иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж эдийн засаг болоод цаг хугацааг хэмнэсэн төслүүдийг Мишээл групп компани өнгрөгч хугацаанд гүйцэтгэж иржээ. Тэгвэл ирээдүйд буюу 2019-2021 оны хооронд Мишээл групп ХХК дараах төслүүдийг гүйцэтгэж иргэдийн эдийн засаг болон цаг хугацааг хэмнэхээр ажиллаж байна.  

2019 он: Мишээл “Food Streetтөсөл

Мишээл Food Street төсөл нь үндсэн 3 зорилготой. Үүнд:

  1. Амралтын өдөр бүр Food festival зохион байгуулна

Жилийн 4 улиралд ажиллах боломжтой тус гудамж нь амралтын өдөр бүр УБ хотынхоо иргэдэд 12 төрлийн ресторан, 20 гаруй аж ахуйн нэгжийн хоолны наадам /Food festival/-д оролцох боломжийг нээж өгнө. Нэг гудамд олон төрлийн хоолны рестораныг төвлөрүүлснээр иргэд түгжирч цаг алдалгүй нэгэн зэрэг олон ресторанаас сонгох боломжтой болно.

  1. Аялал жуулчлалд өөрсдийн хувь нэмрээ оруулах

Монгол улсад ирсэн жуулчдыг аюулгүй бөгөөд тав тухтай орчинд 12 төрлийн ресторанаас сонгон үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж цаашлаад Жуулчны компаниудын хөтөлбөрийн цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг хийхэд бид туслах болно. Хамгийн гол нь тус гудамж цагдаагийн байгууллага, мэргэжлийн харуул хамгаалалтын дор үйл ажиллагаа явуулах тул жуулчдын аюулгүй байдлыг бүрэн хангах ач холбогдолтой юм.

  1. Монгол залуусыг зөв боловсон байдлаар цагаа өнгөрүүлэхэд сургах

Өнөөгийн залуус ямарваа нэгэн арга хэмжээ эсвэл найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар архи согтууруулах ундааг өндөр хэмжээгээр хэрэглэж өөрт болон бусдад аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгвэл бид энэхүү төслөөр дамжуулж ирээдүйн залуусыг зөв боловсон байдлаар цагийг өнгөрүүлэх соёлд сургана.

“Мишээл хүүхдийн ертөнц”, “Мишээл шоппинг молл”, “Мишээл вэлнэс төв”, “Мишээл Экспо”, “Мишээл лайф стайл”, “Мишээл резиденс” зэрэг төслүүдийг дараа дараагийн мэдээлэлдээ цэгцтэй хүргэх болно.

Мишээл FOOD STREET төсөлд ресторан, пабаар оролцох сонирхолтой 5 байгууллагыг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох: Утас: 8806-5991, 9099-5533

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top