БНАСАУ, Иран улсыг хар жагсаалтад орсныг зарлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас стратегийн дутагдалтай буюу хар жагсаалтад орсон улсуудаар БНАСАУ болон Иран улсыг зарласан байна.


БНАСАУ

БНАСАУ нь олон улсын санхүүгийн системд учруулаад байгаа хор уршгаа арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа нь эрх бүхий байгууллагуудын санааг зовоосон хэвээр байна. Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн БНАСАУ-ын иргэн, тэр дундаа тус улсын компаниуд, санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн нэрийн өмнөөс гүйлгээ хийхийг завдсан этгээдтэй санхүүгийн харилцаа үүсгэхэд онцгой анхаарал хандуулахыг ФАТФ-аас нийт улс орнуудад анхааруулж байна. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргадаг тогтоолуудын дагуу тус улсын холбогдох этгээдтэй харилцаа үүсгэхгүй байх, үүсгэсэн тохиолдолд таслан зогсоох арга хэмжээг авахыг зөвлөж байна.

 

Иран улс

Иран улс нь хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог сайжруулахтай холбоотой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэдий ч ФАТФ-аас хангалтгүй гэж үзэн шаардлагатай арга хэмжээг бүгдийг нь авч хэрэгжүүлтэл хар жагсаалтад үлдээхээр болсон бөгөөд улс орнуудад анхааруулга хүргүүлсэн. Иймд мэдээлэх үүрэгтэй этгээдүүд Иран улсын хувь хүн, хуулийн этгээдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарал болгоомжтой хандах, өндөр эрсдэлтэй харилцагчдад зориулсан нарийвчилсан харилцагчийг таних механизмыг авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь харилцагчийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ба уг үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна, 5.9 Дараах харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзнэ: ... 5.9.2.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд…, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах, харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг эрсдэлийн түвшинтэй уялдуулж ажиллахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top