#1 100 АЙЛЫН ЗАМЫН АЖИЛД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
-АВТОБУСНЫ ЗОГСООЛЫН ЗАМЫГ ДУУСГААГҮЙ ОРХИЖЭЭ-
Барилгын материалын 100 айл захын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг хоёр хоногийн өмнө нээсэн. Зам засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар төлөвлөн ажилласан байна. Гэвч автомашин зорчих хэсгээс бусад явган хүний зам болон дугуйн зам, гэрэлтүүлэг хараахан хийгдэж дуусаагүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 100 айлын замд түгжрэл үүссэн байв. Мөн 100 айлд барилгын материалын үйлчилгээ эрхэлдэг иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа. Учир нь зун, намрын саруудад зам хааж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан юм. Хэрэглэгч, худалдан авагчид зам хаасантай холбоотойгоор 100 айлыг зорихоо больж, бизнес эрхлэгчдийн орлого, ашиг буурсан гэж байлаа. Түүнчлэн шинээр автобусны зогсоол гаргасан ч уг зогсоолын асфальтан замыг тавиагүй байлаа.
#2 ПРОКУРОР Ү.СОДНОМЦОГ: ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ЗӨВХӨН СЭТГҮҮЛЧДИЙГ ОНИЛЖ ШИЙТГЭЭД БАЙГАА ЮМ БИШ
Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бусдыг гүтгэх, байгаль орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм зөрчих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргүүд зонхилон гарсан байна. Түүнчлэн өнгөрөгч онд нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл оноосноос 24 иргэнд тус бүр 2 сая, 25 сэтгүүлчид тус бүр 2 сая, гурван хуулийн этгээдэд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэ талаар Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцогтой ярилцлаа.
-Зөрчлийн тухай хууль хэрэгжих эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Уг хуулийн хэрэгжилттэй холбогдуулж улсын хэмжээнд анх удаа томоохон зөвлөгөөн зохион байгуулж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжээд хоёр жил шахам болж байна. Энэ хугацаанд бид зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд хүндрэлтэй асуудал юу байсан гэвэл хуулиуд маань шинээр батлагдсан, хоёрдугаарт цагдаагийн байгууллагыг эс тооцвол бусад байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд ихэвчлэн хуульч биш хүмүүс байсан. Иймд прокурорууд хяналтынхаа явцад хуулиудыг зөв хэрэгжүүлэх асуудлаар сургалт явуулах, чиглэл, зөвлөмж өгөх, зааварлах асуудал байнга гарч байсан. Бид энэ зөвлөгөөнөөр өнгөрсөн хоёр жил шахам хугацааны хяналтын ажлын ололт амжилт, зөрчил дутагдал зэрэг бүх асуудлаа ярилцаад, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлоод, гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлээд, алийг нь хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, алийг нь заавар журмандаа тусгах вэ гэдгийг нийтээрээ хэлэлцэж байна.
#3 МАНАЙ УЛСЫН НИЙТ ӨР 29.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ
Монгол банкны удирдлагууд өнөөдөр /2019.08.29/ сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаараа макро эдийн засгийн дүн мэдээллийг танилцуулсан юм. Монгол Улсын нийт өр 29.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 171 сая ам.доллароор өссөн үзүүлэлт байна. Нийт зээл өссөн нь компани хоорондын гадаад зээл нөлөөлсөн аж. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 10.6 хувийг эзэлж байгаа юм. Хугацаа хэтэрсэн зээлийг салбараар нь ангилбал, барилгын салбар 25 хувь, санхүү даатгал 19 хувь, худалдаа 15 хувь, цалин тэтгэврийн зээл 13 хувийг тус тус эзэлжээ. Харин чанаргүй зээлийн 24 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлсэн байна. Нийт чанаргүй зээлийн 83 хувийг хувийн байгууллагын зээл эзэлсэн байгаа юм. Нийт 741 зээлдэгчид 57 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг өнгөрсөн сард олгожээ. Эдгээр зээлийн жигнэсэн дундаж хүү нь 11.5 хувь байна. Нийт ипотекийн зээлийн 74 хувь нь хөтөлбөрийн зээл, 21 хувийг банкнуудын олгосон зээл эзэлж буй аж. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ипотекийн зээлд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна.
#4 “НОСК-ЫН АЛБАН ХААГЧДААС АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮН БАЙХГҮЙ”
Нийслэлийн орон сууцны корпорацаас "Буянт-Ухаа2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл болон сонгон шалгаруулах явцын талаар өнөөдөр /2019.08.29/ мэдээлэл хийлээ.
“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ХАМГИЙН ЗӨВ АЖИЛ
Нийслэлийн орон сууцны корпорацын ерөнхий захирал Б.Сүхбаатар “Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцны бүртгэл явагдаж дууссан. Үүний дараагаар сонгон шалгаруулалтын комисс хуралдаж, эрэмбэлсэн. Өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдийн материалыг авч дууссан. Маргааш дахин комисс хуралдана. Иргэдийн бүрдүүлсэн материалыг нягтална. Бүртгэл болон сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй. Ажил гацаж зогсоогүй. Төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Зарим нэг мэдээллийн сайт болон иргэд манай үйл ажиллагааг зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Нийслэлийн орон сууцны корпорацын албан хаагчид дотроос Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
#5 БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ОЛГОСОН 10 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗЭЭЛДЭГЧДЭЭС НЭХЭМЖИЛНЭ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах” эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан 2014 онд байгуулан нийт 14.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг бөгөөд үүнээс 4 тэрбум гаруй төгрөг л эргэн төлөгдсөн аж. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөг огт төлөгдөөгүй байгаа учраас уг хөрөнгийг эргэн төвлөрүүлэх шаардлагатай тулгарчээ. Уг хөрөнгийг нэхэмжлэх эрх нь нийслэлийн ИТХ-д байгаа тул тус эрхийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэхээр уг төслийг хэлэлцүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319
Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу? бид танд мөнгө өгч байгаа бөгөөд эрүүл хэвээр байгаа тул би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байгаагаа мэдэгдээд одоо миний амьдралд сэтгэл хангалуун байна, яагаад гэвэл та бөөрөө зарахыг хүсч байгаа бол та эмнэлэгтэйгээ имэйлээр холбоо барьж болно. fortis.hospital.in@gmail.com] тэд мэс засал хийлгэхээр ирсэн визний төлбөрийг бид танд төлж байгаа ба эмнэлгээр холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913