УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Монгол Улсын өр зээлд санаа зовж байгаагаа хэлэв. Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Улсын өр, Засгийн газрын өр хоёрыг холиод байна. Монгол Улсын өр бол 29.7 тэрбум ам.доллар байгаа. Үүнээс долоон тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр. Улсын өрд Оюутолгойн 34 хувийн Монгол талын авсан зээлээс гадна 66 хувийн зээл ч Монгол Улсын өрд тооцогддог. Хувийн хэвшлийнхэн улсын өрд багтана. Бид Засгийн газрынхаа өрд л анхаарах ёстой. Гаднаас зээл оруулж ирээд ашиглаад явж байгаа Монголын компаниудыг буруутгах арга байхгүй” хэмээн мэдээлэл өглөө.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
танил харж хэрэгцээгуй зээлэнд баталгаа гаргахаа больчооч
ur daraad bn gesen uuruu husaad nemegdvvleed baigaa yum bishvv hamgiin hulgaich ulugchinuur erdensiin sangaa zaidagnuulan durgiulah gej .. songuuliin daraa ene hotgor shanagnii hulgaich oldoh uu