Шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч нар “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өө гардлаа

2019 оны 09 сарын 26

Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-аас жил бүр шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч нарыг шалгаруулж хүндэтгэл үзүүлдэг. Энэ дагуу өнөөдөр /2019.09.26/ хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн 15 шилдэг ажил олгогчийг шалгаруулж, хүндэтгэл үзүүллээ.

2018 оны санхүүгийн жилд нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй хамгийн их шимтгэл төлөн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 15 ажил олгогчийг шалгаруулж, хүндэт өргөмжлөл гардууллаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ОРЛОГЫН 10 ХУВИЙГ 15 ААН БҮРДҮҮЛЖ БАЙНА

Энэ үеэр НДЕГ-ын дэд дарга Г.Саран "Улсын хэмжээнд 1.1 сая иргэн нийгмийн даатгал төлж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн идэвхтэй хүн амын 83.9 хувийг эзэлж байна. НДЕГ нь шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчоос нийт 1.4 их наяд төгрөгийг Улсын төсөвт бүрдүүлэх ёстой байдаг. Үүнийг бүрдүүлэхэд ажил олгоогч та бүхний оролцоо маш чухал. Ялангуяа шилдгэээр шалгарсан 15 аж ахуйн нэгж орлогын 10 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тэгэхээр нийгмийн хариуцлагаа хэчнээн өндрөөр ухамсарлаж, үйл ажиллагаагаа явуулж байна вэ гэдгийг энэ тоо нотолж байна" гэдгийг хэллээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 45.6 мянган ажил олгогчоос шалгарсан дээрх байгууллагуудын тугийг жилийн турш НДЕГ-ын өмнө мандуулан алдаршуулахаас гадна цаашид тухайн байгууллагаас томилогдсон төлөөлөгчөөр дамжуулан нийгмийн даатгалын аливаа үйлчилгээг хүлээгдэлгүй, шуурхай үзүүлэх зэрэг давуу талыг олгож байгаа юм.

2018 ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ ОЛГОГЧ, БАЙГУУЛЛАГУУД

1. Оюу толгой ХХК,

2. Эрдэнэт үйлдвэр ХХК,

3. Рэдпафмонгол ХХК,

4. Хаан банк,

5. ТЭСО групп,

6. Болдтөмөр Ерөө гол ХХК,

7. Саппорт сервис, Монголиа ХХК,

8. Монголиа ХХК

9. Дархан-Уул аймгийн Улаанбаатар төмөр замын 1-р анги, Цайрт минерал ХХК,

10. Санхүү эдийн засгийн их сургууль,

11. Эрдэм Транс ХХК,

12. Эпирок Монголиа ХХК

13. Алтай трест ХХК

14. Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газар

15. Хужирт рашаан сувилал

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top