[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Таны дархлааг бэхжүүлэх 7 хүнс

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Хүйтний улиралд ханиад томуу хүрэх гээд байна уу? Тэгвэл өөрийгөө болон хайртай хүмүүсээ вирусээс хамгаалахын тулд дархлаагаа дэмжих хэрэгтэй. Хоол тэжээлээр дамжуулан дархлаагаа бэхжүүлэх эрүүл бүтээгдэхүүнүүдтэй танилц.

 

  • Тараг. Дархлаагаа нэмэгдүүлэхийн тулд ямар хоол хүнсийг хоолны дэглэмд оруулах ёстой вэ? Пробиотик бодис ихтэй хоол хүнс нь дархлааг бэхжүүлдэг болохыг олон судалгаа нотолжээ.

 

  • Саримс. Аллицинаар баялаг саримс нь нянгийн эсрэг хүчтэй нөлөөтэй. Харин саримсыг халаах үед уг бодис нь үхдэг байна. Иймд саримсыг шууд хэрчээд юм уу цөөхөн минут чанаж хэрэглэ.

 

  • Цагаан гаа. Гааны ашигтай шинж чанарууд эрт дээр үеэс мэдэгдэж байсан. Мөн орчин үеийн эрдэмтэд цагаан гаа нь А, С, В витамин, магни, цайр, фосфор, төмөр, кали агуулдаг болохыг тогтоожээ. Цагаан гааны үндэс нь дархлааг идэвхжүүлж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

 

  • Брокколи. Брокколи нь их хэмжээний сульфорафон агуулдаг. Энэ нь бактерийн эсрэг хүчтэй нөлөөтэй органик нэгдэл юм. Брокколи нь хорт хавдар үүсэхээс сэргийлж чадна гэдэгт олон эмч итгэлтэй байдаг.

 

  • Алим. Энэ жимсний хамгийн ашигтай шинж чанар нь уусдаг эслэг ихтэйд байдаг. Энэ нь гэдсэн дотор амьдардаг ашигтай нянг бүрдүүлснээр дархлааг хүчирхэг болгоно.

 

  • Самар. Самар нь жинхэнэ байгалийн гаралтай эм юм. Ургамлын гаралтай самар бол хамгийн хүчтэй антиоксидант бөгөөд витамин С-ээс бараг 20 дахин хурдан үйлчилгээтэй.

 

  • Загас. Дархлааны эсүүдийн ажиллагаанд идэвхтэй оролцдог омега-3 тосны хүчил, уураг, амин хүчил, хамгийн чухал нь цайраар баялаг загас нь хүүхэд болон насанд хүрэгчдэд дархлаа бэхжүүлэхэд туслах гайхалтай бүтээгдэхүүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top