ТВ8: Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүллээ

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, 100-350 мянган төгрөг төлөх НИТХ-ын тогтоол батлагдсан билээ. Эл тогтоол ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Нийслэлд бүртгэлтэй жолооч нар жилд нийслэлийн төсөвт 40 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг ч энэ нь зам бүтээн байгуулалт болон, зам арчилгааны зардлын 50 хувьд ч хүрдэггүй аж. Тиймээс Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах, Олон улсын жишигт нийцсэн авто зам, замын байгууламжтай болох зорилгоор тогтоолыг НИТХ дахь МАН-ын бүлэг санаачлан батлуулжээ.

Хэдийгээр өндөр мөнгөн дүн сонсогдож байгаа ч Олон улсын жишигтэй харьцуулахад 5 дахин бага төлбөр болж байгааг санаачлагчид тайлбарлаж байна.

Сэтгүүлч Б.Батбаатар энэ талаар тодруулга мэдээ бэлтгэсэн байна.

"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэнчбиш(203.91.115.51) 2019 оны 12 сарын 04

Энэ чинь татвар биш шүү дээ Авто зэмын хураамж ёзамаар явдаг бол төлөх л ёстой нэг өдөрт ноогдох мөнгө ньаяга сүүтэй цайнны үнэд хүрэхгүй юманд татганаад байвал явга таварга

0  |  0
иргэн(192.82.65.86) 2019 оны 12 сарын 04

Нийгмийн даатгал нэмэгдэнэ, татвар нэмэгдэнэ бидэнд цалин юуу ч үлдэхгүйнээ иргэдээ дарамтлагч нар болиооо иргэдийн халаасийг тэмтэрч байхаа больёоо та нар дахин сонгогдоно гэж бүү донгод

0  |  0
666(192.82.65.86) 2019 оны 12 сарын 04

Татвар татахаас өөр юм мэддэггүй малнууд байх юм аа чааваас дахин бүү сонгогдоосой ИТХ ард түмэнд юу ч тус нэмэртэй юм хийсэнгүй..

0  |  0
зочин(202.70.34.130) 2019 оны 12 сарын 04

орон нутгийн тээврийн хэрэглэлийг хотын хөдөлгөөн оролцож байгаад хяналттай баймаар бна\n

0  |  0
ИРГЭН(202.180.220.172) 2019 оны 12 сарын 04

ТЭР ОУ-ЫН ИРГЭД ЧИНЬ ӨНДӨР ЦАЛИНТАЙ ЭРГҮҮ МАЛНУУДАА. ТА НАР ДАХИН СОНГОГДОНО ГЭЖ БҮҮ НАЙД.

0  |  0
зөв(122.201.22.47) 2019 оны 12 сарын 04

зөв

0  |  0
123456(202.21.100.210) 2019 оны 12 сарын 04

chi erguu yu tegvel xen tuuniig oruulaad bgaa yum be malaa

0  |  0
зочин(103.26.193.69) 2019 оны 12 сарын 03

Буруу талдаа рультэй автомашин хөдөлгөөнд оруулахаа боль асуудал маш амархан шийдэгдэнэ . Хэн тэднийг буруу талдаа рультэй машин худалдаж ав гэсэн юм тийм биз дээ.

0  |  0
Top