"Диско муужгай"-нуудын ТЭСРЭЛТ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

"Диско муужгай" дуугаараа олныг байлдан дагуулсан реппэр Loce, 168 нар анхны тоглолтоо хийх болжээ. Хамгийн орчин үеийн, моодны, сонирхолтой, шинэлэг хэв маягаараа ялгарч, тодорч байгаа "муужгай"-нууд реппэр Wolfizm болон Pacrap, Don Dior, 113 нартай хамтран толилуулах тоглолтоо "Урлаг Монголд хөгжихийн төлөө" гэж нэрлэжээ. 

Залуус энэ тоглолтоор тогтохгүй "Урлаг Монголд хөгжихийн төлөө" энтертайнмэнт төслөө маш сонирхолтойгоор олон нийтэд хүргэх юм байна. 

Реппэр 168. Түүний нэрийг Тэнгис гэдэг. Уран бүтээлийн 168 нэр, "Диско муужгай" дуу, өвөрмөц гадаад төрхөөрөө олны анхаарлыг татах болсон Тэнгис "MOTR" компани үүсгэн байгуулж, нэрийн “High tech” брэндээр хувцас, загварын салбарт мөн хөл тавьжээ.

Харин түүний үнэнч хамтрагч Loce-ийн жинхэнэ нэрийг Б.Энхтүвшин гэдэг. 2016 оноос хойш урлагтай холбогдсон Loce хөгжмийн продюсер болох хүсэлтэй, кино найруулагч мэргэжилтэй.

Тэдний шинэ бүтээл "Урлаг Монголд хөгжихийн төлөө" дууны клипийг хүлээн авч үзнэ үү.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top