Брэд Питт, Женнифер Энистон нар эргэн нийлэх үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

56 настай Брэд Питт, 50 настай Женнифер Энистон нар таван жил хамт амьдарсан экс эхнэр, нөхөр хоёр билээ. Тэгвэл Брэд, Жоли нарын дуулиантай салалтын дараа Брэд Питтийг Женнифер Энистонтой эргэн хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн гэх болсон. Тэд хоёулаа энэхүү мэдээллийг үгүйсгэж байсан ч найзуудынх нь ярьснаар жүжигчид байнга уулзаж, нэгнийхээ үдэшлэгт очиж, өөр, өөр хотод байхдаа байнга цахимаар харилцдаг гэнэ. Тэд эхлээд харилцаагаа сайн найзуудын хувиар хөгжүүлэхийг хүссэн ч найзын харилцаанаас илүү дотно байх болжээ.

Нөхөр, жүжигчин Жастин Теругаас салаад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа Женнифер Энистонтой Брэд Питтийн ээж Этта ч маш сайхан харилцаатай байдаг гэнэ. Брэд, Женни нар кино наадмуудын улаан хивсний ёслолд хамт оролцож, заримдаа тэдний суудлыг зэрэгцүүлж хуваарилсан байдаг талаар ч найзууд нь ярьжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (124.189.173.242)  2025 оны 03 сарын 13

NADAD HAMAAGUILDEE GEHDEE HAMGIIN SAIHAN TUGS HOS BOLNO.

2  |  0
 (202.131.243.186)  2025 оны 03 сарын 13

ZUGEER L SUPER...

1  |  0
Нэг (202.126.88.44)  2025 оны 03 сарын 13

Тэр нь дээр дээ

1  |  0
b (66.181.190.251)  2025 оны 03 сарын 13

goy

2  |  0
Top