Big Bang хамтлаг "Coachella" дээр эргэн нэгдэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 03

 

Өмнөд Солонгосын алдарт "Big Bang" хамтлагийн гишүүд цэргийн албаа өнгөрөгч 2019 онд амжилттай хааж дууссан. Харин тэд эргэн нэгдэн уран бүтээлийнхээ ажилд ороод байгаа бөгөөд нэгдсэнээс хойших хамгийн том тайз нь "Coachella" байх нь ээ. 

"Big Bang" хамтлагийн хувьд TOP, G-Dragon, Daesung, Taeyang хэмээх бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлж буй. 

Дэлхийн  хамгийн том хөгжмийн наадмуудын нэг болох "Coachella"-ийн тайзнаа Монголын "The Hu" хамтлаг мөн тоглоно. Ирэх дөрөвдүгээр сарын амралтын өдрүүд болох 10-12, 17-19-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус наадмын эхний хэсгийн тасалбар хэдийнэ дуусжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top