Фань Бин Бин “HARPER’S BAZAAR VIETNAM” сэтгүүлийн нүүрэнд

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

Татвараас зайлсхийсэн хэргээр шийтгүүлсэн Хятадын жүжигчин Фань Бин Бин урлагийн ертөнцөд бага багаар эргэн ирсээр байна. Тэр олон арга хэмжээнд оролцдог болсон төдийгүй загвар өмсөн, өөрийн гоо сайхны брэндтэй болсноо зарласан.

“HARPER’S BAZAAR VIETNAM” сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаарт зургаа авхуулсан нь фэнүүддээ барьсан бэлэг байлаа.
 

Тус сэтгүүлд ярилцлага өгөхдөө  Фань Бин Бин “Би зүгээр байгаа. Урлагийн ертөнцөд байгаа хэн ч гэсэн шүүмжлэлтэй тулгардаг. Би ч ялгаагүй. Хуурамч мэдээлэл, сөрөг сэтгэгдэл их байна. Хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд хууль хяналтын байгууллагад хандахад ч бэлэн. Үнэн зөв шүүмжлэлийг бол хүлээн авч, өөрийгөө засахыг хичээдэг” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wow(202.179.25.27) 2020 оны 01 сарын 10

very beautiful sister,from vietnam fan binbin fan club

0  |  0
Top