Брэд Питт “Оскар”-т анхны эхнэртэйгээ хамт ирэх үү?

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

56 настай Брэд Питтийг саяхнаас анхны эхнэр, 50 настай Женнифер Энистонтой нь холбох болсон. Брэд дэлхийн хамгийн том кино наадам болох “Оскар”-т нэр дэвшсэн билээ. Тэрбээр шагнал гардуулах ёслолд хамтдаа очих хүнгүй байгаа аж.

Брэдийн фэнүүд нь түүнийг Женнифертэй хамт очихыг зөвлөж байгаа гэнэ. Гэхдээ Брэд Питт “Оскар”-т эмэгтэй хүнтэй хамт очихоос болгоомжилж байгаагаа хэлжээ. Ямар ч эмэгтэй хүнтэй хамт очсон түүнийг Брэдийн дараагийн амраг гэж ярьцгаана гэдгээс жүжигчин болгоомжилж байгаа аж.

Гэхдээ найз нар нь болон олон фэн нь Брэдийг “Оскар”-т ганцаараа очихгүй гэж үзэж байгаа гэнэ. “Холливудад нэг удаа” киноны туслах дүрээр анхныхаа “Оскар”-ыг авч магадгүй байгаа Брэд Питтийг Америкийн кино урлагийн шилдгүүдийг тодруулах арга хэмжээнд экс эхнэр Женнифер Энистонтойгоо хамт очно гэж тэд таамаглаж байгаа аж.

Фэнүүд нь төдийгүй жүжигчин найз нар, хамтрагчид нь Брэд, Женни хоёрыг дахин нийлүүлэхийг хүсэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 08

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

0  |  0
Top