Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

 

Бүгд найрамдах Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотоос коронавирусний тохиолдол илэрсэн тухай тус улсын Засгийн газар мэдээллээ.

Коронавирусээр нэмж хоёр хүн оношлогдсоны нэг нь Шинэ Дели хот, нөгөө нь Телангана мужийн харьяат байжээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, эмч нарын хяналтад орсон байна

Өвчтөнүүдийн нэг нь Итали улсад зорчсон бол нөгөө нь Арабын нэгдсэн эмирт улсын Дубай хотоос аялж ирээд удаагүй байсан аж.

Энэтхэгийн Керала мужид хоёрдугаар сарын эхээр гурван хүнд коронавирус илэрсэн нь тус улсын нутаг дэвсгэрт коронавирусээр оношлогдсон анхны тохиолдол байлаа.

Жонс Хопкинсийн их сургуулийн цахим дата баазын мэдээллээр одоогийн байдлаар “КОВИД-19” буюу шинэ төрлийн коронавирусээр дэлхий даяар 89.1 мянган хүн оношлогдож, амиа алдагсдын тоо 3000-аас даваад байна.

 

 

Эх сурвалж: India Times 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ниссан(64.119.24.187) 2020 оны 03 сарын 03

Энэтхэг гайгүй байхөө, вирус 30-аас дээш халуунд үхдэг

0  |  0
зочин(202.179.25.5) 2020 оны 03 сарын 04

Тэрбум хүн амтай, дийлэнх нь бохир заваан, ядуу хүн ам ихтэй Энэтхэг маш сайн сэргийлэхгүй бол өнгөрчээ

1  |  0
Top