Токио явах онгоцонд япон иргэд багтахгүй болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Энэ сарын 3-нд Японд байгаа иргэдээ авчрахаар манай улсаас тусгай үүргийн онгоц явуулахаар болсон билээ. Энэ онгоцоор эх орондоо харихыг хүссэн япон иргэд мөн нутагтаа харих юм.

Харин онгоцонд харихыг хүссэн япон иргэд багтахгүй байгаа талаар Японы ЭСЯ-наас мэдэгджээ.

Японы нислэгийн мэдээллийн TRAICY сайтад “Истанбулаас Монгол ирсэн тусгай үүргийн онгоцны нэгэн зорчигч шинэ коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон, тусгаарлах хугацааг 14-өөс 21 хоног болгон сунгасан, халдвар тархахаас сэргийлэн, тусгаарлагдсан иргэдийг тус тусад нь байрлуулах болсон зэрэг шалтгаанаас үүдэн, Японоос Монголд ирэх хүмүүсийн тоог хязгаарлах болжээ. Тиймээс төлөвлөгөө ёсоор Токио нисэх байсан хоёр онгоцны нэгийг хассан байна” гэж мэдээллээ.

Мөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши ГХЯ-ны сайд Д.Цогтбаатартай уулзаж, эх орондоо харих хүсэлтэй япон иргэдийг  ойрын хугацаанд тусгай үүргийн онгоцоор тээвэрлэх асуудлыг шийдэж өгөхийг хүссэнийг дурджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(66.181.188.50) 2020 оны 03 сарын 31

энэтхэгт байгаа иргэдээ яаралтай авах хэрэгтэй байхаа монгол битгий хэл цагаан арьстан манайд тараасан гээд гудамд элдвээр хэлээд арай л алчихгүй байна ер нь их зэрлэг хүмүүс шүү

1  |  0
иргэн(193.109.85.12) 2020 оны 03 сарын 30

японы тал тусгай үүргийн онгоцоо явуулаад иргэдээ авах эрх нь нээлттэй биз дээ

0  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 03 сарын 31

Yaponoos irex ni ireed irj chadaagyi ni yldexed alzaxgyi xorio tavigdtal baij bolox naidvartai uls oron.Xarin Enetxegt baigaa mongolchuud maani l xetsyy baix.Xarin Mongold maani ongotsond bagtaxgyi tiim ix yaponchuud baidagiig medsengyi.

3  |  0
ЙЛБЭГЭЭ ОДОО ЦЭНЗУРГ(103.111.68.3) 2020 оны 03 сарын 31

тэнэгүүд ээ хүн гэртээ харья гэж байхад явуул явуулж л бай наашаа орьёоооо өвчин тарааяаа гээгүй байнашүү дээ

2  |  0
Top