Буруу хэвшиж бичдэг үгсийг журамлав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Төрийн хэлний зөвлөл, хэл шинжээч эрдэмтэд, Ерөнхий боловсролын зарим сургуулиудын багш нар оролцон кирилл монгол бичгээр алдаа мадагтай бичдэг, харь үгийг бичиж хэрэглэхдээ олон янзаар эмх замбараагүй хэрэглэдэг болсныг нэг мөр болгож цэгцлэхээр эхний 600 үгийг “журамлав”.

Хоёр өдөр МУБИС-д болсон уг зөвлөгөөнд оролцогчид кирилл монгол бичгийн зөв бичлэгийн стандарт тогтоох юм. Түүнээс биш зөв бичгийн дүрмийг өөрчлөхгүй юм байна. Эрдэмтэд хэдэн өдрийн зөвлөгөөний дараа олон янзаар бичдэг үгийг нэг мөр болгож, зөв бичих журам тогтоож дараа нь толь болгон хэвлэж, ЕБС, хэвлэл мэдээлэл, их, дээд сургуулиуд, албан байгууллагуудад тарааж хэвшүүлэх ажээ. Зөвлөгөөний үеэр зкарим эрдэмтэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм.

МУБИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн захирал, доктор, профессор Ц.Өнөрбаян:

-Харь үг зайлшгүй амьдралд түрэн орж ирэх нь гарцаагүй. Энэ нь буруу, энэ нь зөв гэж тогтоох нь чухал биш. Орж ирж байгаа гадаад үгийг яаж зөв бичих вэ гэдэг асуудлыг бид ярьж байна. Харь байтугай төрөлх үгээ ч хэдэн янзаар бичдэг болоод байна шүү дээ. Энэ бүгдийг нэг мөр зөв бичиж хэвших юм. Ярианы хэлэнд зарим үгийг хэдэн янзаар хэлдэг. Жишээ нь, “өсч гэдэг үгийг өсөж” ярьдаг. Сүүлийн үедл “өсөж, дасаж, нисэж” гэх мэт бүгд эгшигтэй бичдэг болжээ. Журмаараа бол ганц үет үгэнд “С”-ийн дараа шууд “ч” бичнэ гэж байгаа. Зөв бичгийн дүрмийн толийг хуульчлахгүй бол маргаан арилахгүй. Нэг үгийг хэдэн янзаар бичихэд айхтар улс төр, эдийн засгийн алдаа гарахгүй ч мэргэжлийн нэр хүндэд маш төвөгтэй. Зөв бичгийн дүрмээрээ зөрүүтэй бичдэг үгсийг журам гаргаж нэг мөр бичдэг болох юм.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Д.Төмөртогоо:

-Зөв бичих дүрмийг өөрчлөх гэж байна гэж битгий буруу ойлгоорой. Сургуулийн хүүхдийн ном сурах бичиг, хэвлэл сонинд нэг үгийг хэдэн янзаар бичиж хүүхдүүдийн толгой эрүүлээд байх юм. Монгол хэлэнд орж ирээд 50, 60 жил болчихсон гадаад үг, шинээр орж ирж байгаа үгийг яж бичих вэ гэдэг ерөнхий журамтай болох гэж энэ зөвлөгөөнийг хийж байгаа юм. Монголоор орчуулж болох гадаад үгийг орчуулж хэрэглэх нь зөв. Бас орчуулагдахагүй үг байна шүү дээ. Түүнийгшууд тэр үгээр нь хэрэглэхэд болохгүй зүйлгүй. Цэрвэх хэрэггүй. Гадаад, дотоод нийлсэн 600 үгийг эхний ээлжинд цэгцэлнэ. Зөв бичих дүрмийг эцсийн хувилбараар боловсронгуй болгож байгаа хэрэг биш. Гэхдээ зөв бичих дүрмийг сайжруулах засах зүйл зөндөө бий. Ойрын үед ямар ч байсан жигдлэх нь зүйтэй. Ялангуяа, ЕБС-ийн сурагчийн монгол хэлний ном сурах бичгийг шинэчлэн хэвлэнэ. Сурах бичиг өөр өөр хувилбартай дүрэм гэж байх ёсгүй.

МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн захирал Ж.Баянсан:

-Бидний гол ажил бол зөв бичгийн дүрмийн хүрээнд гарсан нэг үгийг өөр өөр хувилбараар бичиж хэвшээд байгааг журамлаж стандарт тогтоон бүх шатны сургуулиудын сурах бичиг, хэвлэл мэдээллийн байгууллагуудад түгээх зорилго агуулсан. Түүнээс биш Дамдинсүрэн гуайн дүрмийн үндсийг өөрчилж байгаа хэрэг биш юм. 50 гаруй жил хэрэглэж байгаа зөв бичгийн дүрэмд цагийн аясаар гадаад үг шинээр орж ирэх, өөрийн хэлний үгийг ялгаатай бичдэг болсон зэрэг хувилбарууд гарч ирсэн. Мэргэжлийн эрдэмтэд энэ бүгдийг цэгцлэх учиртай. Тольчлоод өгчих юм бол ямар ч хүн зөв хэрэглээд байх боломжтой болох юм.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Э.Пүрэвжав:

-Академич Б.Ринчен одоогоос 75 жилийн тэртээ 1936 онд “Монгол үсгээр Оросын зэрэг гадаадын нэрсийг зөв бичих тухай” хэмээх судалгааны өгүүлэлдээ “Бид өдөр тутам, эрдэм шинжлэл, улс төрийн учир зохиох бичихүйц гадаад улсын газар ус, хот балгад, хүн ардын нэр олон улс нийтээр нэгэн адил хэрэглэх грек, латин үндэсний үр, нэр томъёо зэргийг хэрэглэх болно. Гэтэл тийнхүү гадаадын үг, нэр бичихүйд хараахан тогтсон журам үгүй тул нэгэн нэрийг элдвээр бичих нь үзэгдмүй. Зарим чингэж бичсэнгийг үсэгчлэн уншваас үнэн мөнийг олохуйяа бэрхтэй” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Академич А.Лувсандэндэв “Гадаад үг хэрхэн бичих тухай асуудалд” өгүүлэл нийтлүүлж, “Монгол хэлэнд бүрмөсөн шингэчихээд гадаадын үг гэж мэдэгдэхээ байсан “эрдэнэ, очир, ном, дэвтэр, ертөнц, байшин, хүхэр, барс, билиг, тэнгэр, тайван, жанжин, жинхэнэ гэх мэтийн үгсийн бичлэгийн тухай өгүүлэх хэрэггүй” гэдгийг цухас дурдаад, монгол хэлэнд орсон гадаад үгийг зөв бичихэд арга зүйн ач холбогдолтой 12 зүйлийн санал дэвшүүлсэн байдгийг энэ зөвлөгөөний үеэр дурдлаа. Академич Ш.Лувсанвандан гуай БНХАУ-д туурвиж хэвлүүлсэн “Орчин цагийн монгол хэл” бүтээлдээ “Харь хэлний үг нь ямар нэгэн шинэ юм буюу шинэ соёлын зүйлийг дагалдан, түүнтэй хамт ирэх явдал цөөн бус үзэгдэнэ” гэдгийг тэмдэглээд, “Харь хэлнээс үг зээлдэх явдал бол хэл бүхэнд байсаар ирсэн түгээмэл үзэгдэл бөгөөд хэлний үгсийн санг баяжуулсаар ирсэн түүхтэй. Гэвч зээлдэн авахын шаардлагагүй үгсийг зүй зохисгүй авч хэрэглэвэл хэлний харьцааны үүрэгт саадтай болох нь хэн бүхэнд тодорхой хэрэг” хэмээн сануулсан байгаа юм. Орчин цагийн монгол хэлний үйл үг бүтээх хамгийн их чадамжтай, нэн идэвхтэй хэрэглэгддэг “л, д” гэсэн залгавар бүтээврийг гадаад хэлнээс гаралтай нэр үгийн язгуур, үндэст шууд залган шинэ үг бүтээх нь ихээхэн түгээмэл ажиглагддаг боллоо. Жишээ нь, автобусдах, архивлах, блокдох, граммлах, конторлох, литрлэх, таксидах, цементлэх, сканердах гэх мэт.  Японы сумо бөх сонирхогч хүмүүсийн хэл яриа бодит хэрэгцээг дагалдан өдий төдий япон үг нэрт томъёо XXI зууны эхнээс монгол хэлэнд чамгүй өргөн хэрэглэгддэг боллоо. “Акибашё, ашитори, башё, ёрикири, жүрё, нацүбашё, харүбашё” ч гэдэг юмуу. Хэлний бодит хэрэглээ нь тухайн хэлээр ярилцагч хэн болгонд энгийн ойлгомжтой байх учиртай. Харь үгийн утгын мөн чанар, учир начрыг нь бүрэн төгс ойлгоогүй мөртлөө гадаад хэлний үг, нэр томъёо бүрийг уугуул монгол үгийн адилаар дагаваржуулан хэрэглэх нь монгол хэлний хэл зүйн хэм хэмжээнд үл нийцнэ. “Цүппаридах” гэж ярьдаг боллоо. “Цүппари” гэсэн сумо бөхийн нэрийн үндсэн утга нь “хоёр гараар, эсвэл баруун, зүүн гараараа угсруулан өрсөлдөгч бөхийн цээжинд хүчтэй цохиж түлхэх” гэсэн үг. “Акибашё”, “нацүбашё”, “харүбашё” нь монголоор намрын, зуны, хаврын барилдаан гэж бичиж хэвшмээр байгаа юм.

Эрдэмтэд зөвлөж эхний ээлжинд түгээмэл хэрэглэгддэг үгсийг нэг мөр болгов. Та бүхэндээ буруу хэвшиж бичсэн үгийг журамлаж зөв болгосныг толилуулъя.

Буруу бичиж хэвшсэн үг

Зөвөөр тогтсон нь

Аврага

аварга

Авилга

авлига

Азрага

азарга

Өсөж

өсч

Нисэж

нисч

Аяандаа

аяндаа

Бодьгал

бодгаль

Бүжин

бөжин

Баньд

банди

Амирлангуй

амарлингуй

Алцаганах

алцганах

Бадируун

бадриун

Бүрчилэн

бүрчлэн

гэх мэт 600 орчим үгийг нэг мөр бичиж байхаар тогтлоо. Мөн билэг, бэлгэ, бэлэг хэмээх үгийг гурван янзаар бичиж хэрэглэхээр тогтов. Билиг оюун, Оюун билиг гэвэл бүгд эгшиг “и”-тэй бичих. “Бэлгэ” тэмдэг, бэлгэ эрхтэн гэвэл ийн хэрэглэх, “бэлэг” дурсгал гэвэл ийн байхаар тогтов.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
j(112.72.11.122) 2015 оны 03 сарын 30

500 orchim ug bgamu

0  |  0
huue(202.170.67.19) 2014 оны 04 сарын 03

Huueeee zuwuur juramlasan gedeg n buruu bnshdee2 bagana chin soligdchihson bnshdee. Ta nar anduursan bololtoi.

0  |  0
hmmm(5.45.192.74) 2013 оны 10 сарын 30

ter avilga avarga azarga nisch osch ntr deer zovloldoo bh yu bsiin ugiin l tgj bichdeg bzdee neeh tomchuud tsuglaad yariad bn gher n gadaadaas orj irsn orchuulagddggui heden ugnuudee yum boluu gsn chin mgliihoo heden ugen der soliorood huraldaad bga muu haashaayiin

0  |  0
hmmm(5.45.192.74) 2013 оны 10 сарын 30

ter avilga avarga azarga nisch osch ntr deer zovloldoo bh yu bsiin ugiin l tgj bichdeg bzdee neeh tomchuud tsuglaad yariad bn gher n gadaadaas orj irsn orchuulagddggui heden ugnuudee yum boluu gsn chin mgliihoo heden ugen der soliorood huraldaad bga muu haashaayiin

0  |  0
hmmm(5.45.192.74) 2013 оны 10 сарын 30

ter avilga avarga azarga nisch osch ntr deer zovloldoo bh yu bsiin ugiin l tgj bichdeg bzdee neeh tomchuud tsuglaad yariad bn gher n gadaadaas orj irsn orchuulagddggui heden ugnuudee yum boluu gsn chin mgliihoo heden ugen der soliorood huraldaad bga muu haashaayiin

0  |  0
hmmm(5.45.192.74) 2013 оны 10 сарын 30

ter avilga avarga azarga nisch osch ntr deer zovloldoo bh yu bsiin ugiin l tgj bichdeg bzdee neeh tomchuud tsuglaad yariad bn gher n gadaadaas orj irsn orchuulagddggui heden ugnuudee yum boluu gsn chin mgliihoo heden ugen der soliorood huraldaad bga muu haashaayiin

0  |  0
Top