Импортын мэдэгдэлгүй 60 тн тарвас тээвэрлэсэн зөрчил илэрчээ

2020 оны 08 сарын 18

Интердесижн гүний гаалийн хяналтын бүсэд Алтанбулаг боомтоор "Инвайлабле" ХХК-ний ОХУ-аас хөргүүртэй гурван автомашинаар импортолсон 60.0 тн тарвасанд хяналт шалгалт хийхэд, амьтан, ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл аваагүй, зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчил илэрлээ.

Тарвасаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад ургамалын хорио цээрийн шаардлага хангасан тул хилээр нэвтрүүллээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.22 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6-ын 1-т заасан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд тэмдэглэл үйлдэж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэвэр ноогдууллаа.

Тус компани анх удаа олон улсын хүнсний тээвэр хийж байгаа тул зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулж, зөвлөгөө мэдээлэл өглөө гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.24.134) 2020 оны 08 сарын 18

Тарвас Хужаагаас Оросруу Оросоос Монголруу нуль вирус бактери юм биш үү

0  |  0
Top