ОХУ-ын эсрэг улс төр, спорт, урлаг, эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжилсээр байна. Энэ хоригийн улмаас тус улс хэдэн тэрбум долларын хохирол хүлээж, хөгжил нь хэдэн жилээр ухарсан болохыг яг таг хэлэхэд бэрх. Яагаад тэр вэ? Манай хойд хөрш ОХУ дэлхий дахинд ад үзэгдэхээр тийм аюултай улс уу? Бид өмнө нь “ЗХУ, ОХУ-ын түүхэн таван найз” нийтлэлээр оросуудын анд нөхдийг дурсан санасан. Харин энэ удаад тэдний эртний өстөн дайсан, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн “Хамгийн дургүй таван улс”-ыг нь “Свободная Россия” агентлагтай хамт танилцуулья. Ингээд нийтлэлийг орчуулан хүргэж байна.
ЗХУ, ОХУ-ын түүхэн таван дайсан буюу Монгол шиг бай л даа
Дэлхий дахинд сүүлийн үед болж байгаа үйл явдлууд бидэнд анд нөхдөөс гадна өрсөлдөгчид, тэр байтугай өстөн дайснууд байдгийг ч ил тод илтгэн харууллаа. “Исламын улс” алан хядагч бүлэглэл мэтийн зарим дайсан саяхан үүсэн бий болсон бол бүр эртнээс Оросыг дайсагнан үздэг орнууд бас байх аж. Тэдний дундаас хамгийн их өс хонзонтой “Түүхэн таван дайсан” хэн бэ гэдгийг тодруулан гаргах гэж оролдлоо. Хэнтэй бид хамгийн их дайтаж, цус асгаруулсан бэ? Хэдий энэ бүх дайн дажин болоод өнгөрсөн ч гэсэн одоо болтол ард түмний оюун санаанд үлдэн хоцорсон.
Турк
Сири дэх алан хядагчдын эсрэг дайнд оролцож байсан Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг туркууд буудан сөнөөсөн. Хоёр нөхцөл байдал байгаагүй бол энэ явдал ийм том шуугиан тарихгүй байх байлаа. Нэгдүгээр нөхцөл бол Турк улс НАТО-гийн гишүүн орон. Хоёрдугаарт, Орос-Туркийн дайны түүх. Турктэй бид түүхэндээ маш олон дайн хийж байсан тул хамгийн шилдэг түүхч, эрдэмтэд ч хоёр улсын хооронд болж байсан дайн, мөргөлдөөний тодорхой тоог нарийн хэлж чадахгүй биз ээ. Гэхдээ энэ зуун гарсаар Туркийг оросууд хуучны дайсан гэхээсээ илүү аялал жуулчлалын гол газраа гэж үздэг болсон тул олон нийтийн санаанаас XVII, XVIII зуунд болж байсан дайсагнал аажмаар мартагдаж эхэлсэн байлаа. Гэвч үнэндээ хоёр, гурван зууны өмнө Турк Орос улсууд дайтаагүй жил бараг байдаггүй байсан юм. Энэ сөргөлдөөний гол шалтгаан бол геополитик. Оросууд Газрын дундад тэнгист нэвтрэн орох гэж зүтгэн, Турк тэрийг нь эсэргүүцэж, нөгөө талаас туркууд Хар тэнгис дэх ноёрхлоо буцаан тогтоох гэж хичээж байлаа. Тэр үед Хар тэнгис Туркийн нөлөөний бүс байсныг мэдэх хүн одоо цөөхөн байх. Тийм болохоор энэ хоёр улс Крымийг булаалдан, дайтаж байсан гэж хэлэхэд болно. Крымийн хагас арлын байрлал Хар тэнгисийг хянахад тохиромжтой. Крымийн хаант улсыг эрхэндээ авахаар Орос улс XVII зууны сүүлээр оролдож эхэлсэн юм. Эхлээд 100 мянга, дараа нь 150 мянган хүнтэй армийг илгээсэн ч зорилгоо биелүүлж чадаагүй. Фельдмаршал Минихийн удирдсан цэрэг Крымийн хаант улсын нийслэл Бахчисарайг эзэлж чадсан ч, тэндээ бэхжиж чадалгүй ухарч байлаа. Екатерина II хатан хааны үед болсон Орос-Туркийн дайны дараа Орос улс Крымд байр сууриа бэхжүүлж эхэлсэн. Үүний дараа оросууд Турк буюу Османы эзэнт гүрний дарлалд байсан бусад улс орнуудыг чөлөөлөх аян дайнд мордсон.
Герман
“Дранг нах остен” буюу Дорнодыг дайлах төлөвлөгөөг Гитлер зохиосон юм биш, бүр дээр үед Ливоны рыцарууд Алтан Ордны улсын дайралтад өртөн, сулраад байсан Оросыг эзлэх гэж оролдож байлаа. Гэвч тэд болон 1941-1945 оны үр садад нь энэ төлөвлөгөөгөө биелүүлэх чадал дутсан. Хэн хэнд нь байгалийн хүчин зүйл нөлөөлсөн гэж германчууд үздэг. Эхний удаад Чудск нуурын мөс цөмөрч живцгээсэн бол 700 жилийн дараа тэсгим хүйтэн цаг агаар фашистуудад Москваг эзлэхэд нь саад болсон аж. Тэгвэл Герман улсыг мөхөхөөс санамсаргүй тохиолдол аварчээ. 1759 оны Кунерсдорфын ялалтын дараа Прусс сөнөж, Агуу Фридрих хаан улс орноо орхин зугтах гэж байсан ч яг тэр үед Оросын хатан хаан Елизавета I нас барсан юм. Хэрэв Хатан хаан ертөнцийн мөнх бусыг үзүүлээгүй бол Германы цаашдын хувь заяа яах байсныг хэлэхэд бэрх. Хаан суудалд суусан Петр III Германтай найрамдалтай харилцах талын хүн байлаа. Тиймээс Германыг бүр мөсөн мөхөхөөс аварсан. Оросыг эзлэх германчуудын дараагийн төлөвлөгөө дэлхийн нэгдүгээр дайнд болсон билээ. Хүчирхэгжсэн Герман оронд дорно зүгийн оросууд заналхийлж байна хэмээн тэд ярьж эхэлсэн. “Манифест 93” хэмээх тэрхүү баримт бичигт Германы соёл урлагийн зүтгэлтнүүд, эрдэмтэд ч гарын үсэг зурсан байлаа. Тэд Баруун Европын ард түмнүүдийг орос, сербүүдтэй холбоо тогтоолоо хэмээн буруутгаж, хөгжмийн зохиолч З.Вагнер, зохиолч Г.Гауптман, физикч В.Рентген нар цагаан арьстнуудыг “монгол, хар арьстнууд” хорлож байна гэж хашгарч эхэлсэн. Хаант Орос улс энэ дайнд ялагдсан ч Сталиний удирдсан ЗХУ хариугаа авч, Рейхстагийн орой дээр улаан тугаа мандуулсан юм. Хоёр улсын хооронд олон цуст дайн болсон ч дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан социалист БНАГУ болон ЗХУ ах дүүгийн нөхөрсөг харилцаатай байлаа. Гэвч өөрчлөн байгуулалтын хүнд үед ЗХУ сулран доройтсоныг ашиглан, Зүүн Германыг Баруунтай нь нэгтгэснээр Европт Нэгдсэн Герман хэмээх хүчирхэг гүрэн дахин гарч ирсэн. Харамсалтай нь тэд Америкийн мэдэлд байдаг, ОХУ-ын эсрэг НАТО-гийн гишүүн улс болсон юм.
Польш
Орос Польшийн харилцаа хэрүүл маргаанаар дүүрэн. “Катыний хядлага” хэмээн нэрлэгдсэн үйл явдлыг Польшийн зарим судлаачид оросуудад хамаатуулах гэж оролддог. Үнэндээ польш офицеруудыг буудан алсан нь ЗХУ гэдгийг батлан харуулах баримт бичиг одоо болтол олдоогүй байгаа. Тэр байтугай тэднийг герман гар буугаар буудан хороосон байсныг хэн ч үгүйсгэж чадаагүй байгаа юм. Харин 1920 оны Орос-Польшийн дайны дараа Польшийн хорих газарт олон мянган орос цэрэг өвчин, өлсгөлөнгөөр үхсэн талаарх баримт тов тодорхой. Хэрэв хоёр улсын сэхээтнүүд хүч тавин хөөцөлдөөгүй бол амь насаа алдагчдын тоо улам нэмэгдэх байлаа. Тэгэхээр Катыниас илүү гомдол тавих зүйл Орост байгаа гэсэн үг юм. Тиймээ, Хаант Орос улс XVIII зуунд Польшийг задлан бутаргахад оролцсон нь үнэн. Гэхдээ үүнээс зуун жилийн өмнө польшууд Оросыг дотроос нь хагалан бутаргах тун дөхсөн байдаг. Дундад зууны тагнуулын алба гэхэд тэд тун чадамгай ажиллаж, Догшин Иваны хуурамч хүүг Оросын хаанд өргөмжилж чадсан. Яггүй улсууд шүү.
АНУ
Америкийн Нэгдсэн Улс байгуулагдсаны дараахь хэдэн зуунд бид нөхөрсөг биш гэхэд хэн хэндээ хал балгүй харилцаатай явж ирсэн. Ямар ч гэсэн Екатерина II хатан хааны Америкийн талаар гаргасан анхны тушаал нь “Америктай эвийг сахих” баримт байлаа. Энэ тушаал нь шинэ залуу Америк улсыг эдийн засгийн хоригт оруулж, боомилох гэсэн Их Британийн санаархлыг зогсоосон юм. Сонин шүү, Америкийг эдийн засгийн хоригоор мөхөөх гэсэн гадны улсуудыг Орос зогсоож байж. Харин тэгтэл Америк одоо манай орныг яг тэр аргаар нь хоригт оруулж байдаг. Крымийн нэгдүгээр дайны үеэр АНУ Оросын талд байсан нь бүр сонирхолтой. Тэр үед Орос одоогийн НАТО-гийн гишүүн бараг бүх оронтой сөргөлдөж байсан юм. Хувь заяаны эрхээр 100 жилийн дараа АНУ тэр үеийн дайснуудтайгаа нэгдэж, удирдах болно. Гэхдээ түүнээс өмнө 1863 онд Оросын тэнгисийн хүчин Америкийн хууль ёсны засгийн газар буюу хойд хэсгийнхнийг дэмжиж байгаагаа харуулахаар Америкийн эрэгт тулж очсон байдаг. Тэд Ерөнхийлөгч А.Линкольнийг сөрөг хүчнээс нь аварсан гэж хэлэхэд болно. Иймэрхүү муугүй харилцаатай байсан хоёр орны харилцаа Иргэний дайнаас хойш огт өөрчлөгдсөн. Бусад империалист орнуудын нэгэн адил АНУ залуу ЗХУ-ын ар нуруунд нь хутга шаасан. Архангельскт буусан Америкийн цэргүүд харгис хэрцгий булаан эзлэгчид гэдгээ харуулсан юм. Харин оросууд Америк тивд очиж, дайтаж байсангүй. Харин ч Александр II хааны үед Аляскаа америкчуудад хямдхан үнээр зарж орхисон. Алсын бодолгүй тэд ирээдүйн өрсөлдөгч, дайсандаа үр ачынх нь эсрэг харвах пуужин байрлуулах асар том газар нутаг өгснөө төсөөлөөгүй биз. Түүнээс хойш АНУ болон ОХУ-ын ашиг сонирхол Антарктидаас бусад бүх тивд мөргөлдөж, олон арван жилийн турш хүйтэн дайны байдалд байсаар ирлээ.
Швед
XII зууны үеээс Швед улс Новгородын газар нутгийг эзлэн түрэмгийлэх гэж оролдож байсан талаар түүхэн баримт бий. Гэхдээ түүхэнд хамгийн томоор үлдсэн нь Невскийн домогт тулаан юм. Энэ тулаанд ялалт байгуулсан Новгородын хан Александр Невский хэмээх нэртэй болсон билээ. Гэхдээ энэ ялагдал шведүүдийн Оросыг эзлэх санааг зогсоогоогүй. Тэд довтолсоор байлаа. XVI, XVII зуунд Орос Шведийн хооронд зургаан удаагийн том дайн болж байж. Ялалт ээлжлэн хэн нэгнийх нь гарт очиж, урт удаан хугацаанд үргэлжлэх мэт байсан ч 1700-1721 оны Хойд зүгийн дайнаар Их Петр хаан Шведийн хаант улсыг хүнд цохилтод оруулснаар хэсэг завсарласан юм. XVIII зуунд хоёр удаа тулалдсан ч хэн нь ч хэнийгээ дийлсэнгүй. 1808-1809 оны дайнаар харин оросууд Финландыг эрхэндээ оруулснаар шведүүд дайтахаа зогссон түүхтэй. Шведүүд ч төвийг сахисан улс болсноо зарлан тунхагласан. Гэхдээ Аугаа их эх орны дайны үеэр Шведийн уул уурхайн материлаар хийсэн сумаар фашистууд манай цэрэг, энгийн иргэдийг хороон алж байсныг мартаж болохгүй. Хүйтэн дайны үед шведүүд Оросын шумбагч завийг хайх ажилтай байлаа. Украинд болсон үймээний үеэр Шведийн олон улс төрч Киевийг дэмжиж байсан нь Оросын эсрэг үйл ажиллагаа гэхээс өөр хэлэх үг алга даа.
Монгол шиг бай л даа
Оросын хуучин дайснуудыг нэрлээд байвал дахиад олон хуудас хэрэгтэй болно. Жишээ нь, Япон байна. Олон зуун жил жирийн харилцаатай байснаа XX зуунд бидэнтэй хоёр ч удаа байлдаад амжсан. Одоо ч тэд дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Курилийн арлуудыг буцаан өг гэж нэхсээр байна. Балтийн тэнгисийн гурван орныг дайснуудын эгнээнд оруулж болно. Тэд хуучин гомдлоо марталгүй, байнга Оросын эсрэг мэдэгдэл хийдэг. Гэтэл тэдний нутаг дэвсгэр дээр Эх орны дайны үеэр торгуулийн суман, СС-ийн бүтэн дивиз байгуулагдаж байсан.
Эртний дайснуудын эгнээнд амгалан тайван Монголыг ч Оросыг XIII зуунд эзлэж, XV зуун дуустал албан татвар авч байсан Чингисийн Эзэнт гүрэн, Алтан ордны улсын залгамжлагч гэдгээр нь онолын хувьд оруулж болох. Гэхдээ Монгол улс бол маш олон зуун жил манай улстай нөхөрсөг харилцаатай байсан, Оросын хамгийн сайн түнш гэж хэлж болно. Оросын олон олон дайснууд Монголын үлгэр жишээгээр бидний сайн найз болон хувираасай гэж хүсэн, найдаж байна
Сэтгэгдэл ( 58 )
Одоо харгис Орос улсыг бүх талаас нь дайрч сөнөөгөөд олон улстай эвтэй орос улсыг байгуулмаар байна
2020 онд оросуудын гаргасан нэг судалгаан дээрээ Украйн ,Монгол, Японыг 3 оноотойгоор дүгнэж, дайсан гэсэн категорт оруулсан байсан. Иймээс манайд оросууд эдийн засгийн дайн зарласан бололтой. Ийм учраас оросууд манайд буй болсон хамгийн ололтод технилоги болох коронагийн лаборторийг дайны зориулалттай биолабортори гэж гүтгэж манайхыг занаж эхэлсэн. Иймээс манай хүмүүс жаахан юм мэддэг болох хэрэгтэй. Өнгөрсөн үеийн дурсамжаар оросыг хайрлах нь ямар ч утгагүй болсон байна.
Comment bichij baigaa garuudiig harahad yasan ch unguts bodoltoi yum. Oros bidend tusalj tusgaar tognuulsan l gene. Uneen. Gevch nuguu talaas n bas har. Hyatad baigaagui bol orosuud ali hezeenii mongoliig ezelchihsen bid nar sasha, kolya nertei chukcha nar bolchihson baih baisan shuu. Bidnii tusgaar tognol 2btom ulsiin tentsver deer l togtdog. Oros hyatad zadrah mongold ashigtai l geh yum. Teren shig hudlaa yum baihgui. Ene 2 yaj ch jijig heseg bolj zadarsan mongoloos olon hun amtai ulsuud bolno. Deer n mongoktoi gazar nutgiin margaan tasrahgui. Bid aliig n ch baildaad diilehgui.
Орос бол монголчуудын өөрсдийн байгуулсан улс тул дайсагнах сэдэл огт байгаагүй. Харин сүүлийн 300 жил ишиг эврээ ургахаар эхээ мөргөдөг гэдэг шиг оросууд давраад бгаа шүү. Хаанаас ирсэн хэн гэдгээ санаарай.
Монголд төдийгүй Орос, дэлхийн бүхий л улсуудыг Хэлмэгдүүлэлт тойроогүй! Ард түмнийг нь бүхэлд нь хүйс тэмтрээд газар нутаг дээр нь Нэгдсэн улс байгуулчихсан цусан мөр татуулсан үүсэлтэй улс ч байна! Тиймээс Оросууд монголчуудыг устгасан гэхээсээ хамт л хэлмэгдсэн орнууд гэвэл ононо
Орос Монголын харилцааны түүхэнд оноо алдаа аль аль нь байсан ч Оноо нь хамаагүй илүү! Монголчууд тусгаар тогтнолоо байлдан олохоос эхлээд хөгжлийн бүхий л үед Оросууд биднийг тууштай дэмжиж, тусалсныг ард түмэн мэднэ! “Айл хүний амь нэг” гэж сайхан үг бий шүү
Иванууд Монголын бүх сэхээтэнүүдийг ургийн бичгээр хөөж устгасан, одоо хаяндаа хөгжингүй хөрштэй байхыг туйлаас эсэргүүцэж лаа барьж, морь унаж амьдруулах асар их сонирхолтой байна даа. бүх хөгжлийн хөтөлбөр хөрөнгө оруулалтуудыг нь дотоодыэ тэнэг ноёдуудын тусламжтайгаар гацааж, өөрсдөө амиа зогоож байгаа юм уу даа.
Хятад орос задрах нь харин Монголд ашигтай газар зүйн хувьд хоёрхон улстай хиллэж хавханд мөнхийн дарамтууудадаас гарахад олон улстай хиллэж бж гарна.
“В каждом русском, если покопаться, найдутся с монголами”. Орос гэдэг чинь Монгол цус шүү, Орос Хятад 2 бутарч болохгүй. Бутарвал бид хэцүүднэ. Бөөн дүрвэгсэд, Хятадаас гэхэд л 1 сая дүрвэгсэд Монголд орж ирвэл бид яах вэ?
13-р зууны зоригтой Монгол хүн одоо дэлхий дээр байхгүй шүү дээ, дандаа аймхай хулчгар, бөгс долоогч МАНЖ үндэсний хүн гэж л байгаа
Бусад орнуудыг бид нар шиг дарлах юм гэнэ ээ, хахаха, үнэхээр бүтэшгүй шунал шүү, аливаа зүйлд цаг хугацаа нөлөөлдөг, үүсч бий болно устаж үгүй болно, нэгээс нөгөөд байнга шилжиж шинэчлэгдэж байдаг. Тийм ёсоор оросын эзэнт гүрний цаг нь дуусч байна аа гэсэн үг, сайн анзаарвал шинж тэмдэгүүд илрээд эхэлчихсэн, путин дарангуйлагч цагийг нь хурдасгачихлаа тэгээд ч орчин үед хамгийн хурдан зүйл цаг хугацаа л болоод байна. Нэгдэн хүчирхэгжсэн, задарч бутарсан түүхийн жам юм. Дээд тал нь 400 жил шүү.
Мөнх тэнгэр таалж Орос Хятад 2 ийг бутраасай гэж байнга шившиж явдаг
Орос, Хятад 2 -ыг задран бутраасай гэж өглөө бүр хөх тэнгэртээ залбирч бай. Өөр энэ 2ын дундаас гарах арга байхгүй.
Хамаг сор нутгуудаа казах орос хятадад өгөөд хусам дээрээ амьдарч буй хэдхэн хоорондоо хэрэлдсэн халхууд
<estoi galzuu hunii udriin temdeglel bna . bugd hudlaa gaihmaar yum Orosuud yagaad ingej tuuhiig zohioj uursdiin duraar tailbarladag yum bol .Tenegiin shinjuu esvel zoruidaar Herev zoruid bol en e mash ayltai Odoo bugd harj bna
Орос цусанд хүн чанар бий. Харин бохир улс төр дэлхийн баян, хоосон бүх улс оронд байдаг.
Катыний хядлага бол орсууд хийсэн. Горбачев, Елцин нар тагнуулын мэдээ баримтаа Польшд гаргаж өгч байсан бөгөөд 1 байна уу 2 удаа албан ёсоор уучлал гуйсан. Дээрхи нийтлэлийг Монголчуудад зориулж оросоос зохион байгуулалтайгаар зориулж бичсэн нийтлэл байна. Оросуудад Монголчууд муухай хандадгүй, үргэлж л ах нар гэдэг. Гэтэл оросууд маниусыгаа хүн гэж тоодоггүй яалт ч үгүй геополитик энэ тэр гэж харьцдаг .Орос одоо эрх мэдэлд шунасан би гээр өвчилсөн Путинээс болж дэлхийд ганцаардаж байна.Путин хангалтай урт насалсан айх зүйл байхгүй гээд тэнэгтэж цөмийн дайн болгох вий дээ, ард түмэн нь шийд
oros oron, orosiin ard tumend mobgolchuud bid hezeeneesee hairtai. Tednii zovlon bidnii zovlon, tednii jargal bidnii az jargal. Oros tumnii zovhi uuduu baih boltugai
Хөөрхийс, ямар ч найз нөхөдгүй болохоор ийм балай балай юмаа сөхөж ярьж эхэлдэг юм байна
Бусад улс орон юу гэж Монгол шиг өрлүүлээд, төмсдүүлээд, дэлэндүүлээд суухав дээ.
Орчуулга юм биш уу. Орос мэдээлэл байна. Тэгэхээр орос хун бичсэн гэж ойлголоо. Монголчуудыг бичих л естой доо.
Энэ олон дайснуудаас нь оростой хамгийн амжилттай дайтаж, бүрэн зээлж, алба татвар авч хэдэн зуун жил эрхэндээ барьж чадсан нь монголчууд шүү, оросууд одоо гэсэн манайхыг хорхойтой шүдэндээ зуусаар л байгаа, магадгүй хамгийн их үзэн ядаж хорсдог нь монгол байхаа кк
хулмас орос гэнэ үү? тэр хүн бол хулмас байтугай өмхий амтай.тийм байж бүхэл бүтэн улс үндэстнийг доромжилж болохгүйлдээ!!!!
hutsaad bgn be naiz ah duu ntr gdg baas shig msg tarhind ni suulgaj teneg massaa oros ubbanariihaa araas daguulah gee yu pizda ve yadag hezee ch iros ubba chin bidniig gj bgagui urgelj hugjliin tushaa saad l bolj irsen bh shu uhsss
Орос Монголыг эрчим хүчээр л хараат байлгах сонирхол хамгийн их давамгай илардэг
эх орны дайны үед монгол шиг үнэнч басйан орон байхгүй л байсан одоо ч гэсэн үнэнч л баЙНА ГЭХДЭЭ ОРОС ГАНЦААРДСАН Ч ГЭСЭН ЯЛДАГ ТУРШЛАГА БИЙ ДЭЭ БҮГДЭЭРЭЭ НЙЛЭЭД Ч ЯЛАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР ХҮЧИРХЭГ ГЭДЭГ НЬ МЭДЭГДЭЖ БАНЙА ДАА
Tom, jijig 2 ulsiin geopolitik uur. Manaid geopolitik gej bhgui. Mungu ugsun ruu l hanarch unadag.
Оросын бодлого хятадтай адилгүйг л санахад л болно Оросын өрд түмэнтэй ахан дүүс шиг байсан байсаар л бна.Би Оросын ард түмнийг хайрладаг хүндэтгэдэг.
Орос хятад 2ыг монголчууд нэгтгэж өгсөн тэгээгүй бол өөрсдөө нэгдэж чадахгүй олон жэжиг улсууд байх бсан
Mongolchuud Oros ulsiin undes suuriig tavij ugsun tuuhtei baidgiim. Uhaandaan Altan Ordnii suurin deer odoogiin Oros uls uussen bolgoo
Orosiin ard tumniig hundeldeg..gehdee onoodriin Putin terguutei kremliin deerengui orosuudiig hundlejgui..tuuhiin surah bichigtee oorchlolt oruulj ...mnogolchuud hezee ch orosiig ezelj baigaagui bat haan terguutei tataaruud orosiin haand alba hajish baisan..tatar mongol gej yarih ny buruu..mongolchuud hezeech orosod ireegui.. gej oorchilson baigaa..odoo tegeed mninii hairtai oros ah gej hucaach..hiin hooloi barihdval ch jinhene deeruulhuulnedee..ter ued ny piloilgoorou..manai huuli orosuudad uilchlehgui
Mongol uls tusgaar togtnol gedeg auguu ynetei, zyiliig oros ah nar l ugsun gehed buruudahgyiee.
хулмас орос гэхээр л далдганаад байдаг өвчтэй хүн манай монголд их байх юмаа .... энэ дээр ч гэсэн монголчууд биднийг доромжилсон л байна ш дээ .....
orosuudig vzdeg uls mngloos uur bhguidee.oros hujaa 2g delhii niiteerei vzdeggvi shvde.europud bol orosuudig bvr vzehgvi yu vnen ene l vnen
(Орос Польшийн харилцаа хэрүүл маргаанаар дүүрэн. “Катыний хядлага” хэмээн нэрлэгдсэн үйл явдлыг Польшийн зарим судлаачид оросуудад хамаатуулах гэж оролддог. Үнэндээ польш офицеруудыг буудан алсан нь ЗХУ гэдгийг батлан харуулах баримт бичиг одоо болтол олдоогүй байгаа)- ҮҮНТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ. ТҮҮХ БИЧИЖБАЙГАА БОЛ ТҮҮХЭЭ САЙН УНШИЖ МЭД. ОЛОН УЛСЫН ШАХАЛТ ТУЛГАЛИААР ОРОСЫН ҮЕ ҮЕИЙН ТЭРГҮҮНҮҮД БУЛЗАЖ ҮГҮЙСГЭДЭГ БАЙСАН БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕЛЦИНИЙ ҮЕД ТЭР УЛАЙЖ ОРОСЫНТАЛД НУУЦЛАЛТАЙ БАЙСАН ОРИГ НЭГ ЭХ ХУВИЙГ НЬ ГАРГАЖ ӨГСӨН ШҮҮ ДЭЭ.ИНТЭРНЖТЭЭР ДҮҮРЭН ЭНЭ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ТҮҮХИЙН САЙТУУД БГА!
Юмыг муу талаас нь тусган авах үзэл нэвт шингэсэн түүнийндээ итгэж өрөөл бусды г өөр шигэ э байлгах хүсэлтэй хүн их болж Энд ёс суртахууны тод жишээ МОНГОЛ гэж тодорхойлж бна Тэгэхэд заавал гуйвуулах хэрэг байгаа юм уу
Ямарч хүч суларч доройтсон тул бүгд монгол шиг дорой бол гэсэн л байна. Манай Монголын төр барих ухааныг Хятад орос хоёр хоёулаа амч одоо хэрэглээд ирсэн. Харин бид Чингис хааны төр баих ухааныг Хятад оронд алдаад, өөрсдөө Америкийг дурайж алдаж явна. Бүх улс ингэж будилж амьдараасай гэсэн л байна.\n
Доромжилсон л бна ш дэ ядарсан буурай монгол оросын 1 АВТОНОМИТ муж гэж үздэг тэнэг ИВАНУУД
Хүлцэнгүй гэдэг нь сул дорой гэсэн үг биш. Харин ёс суртахууны топ жишээ гэдгийг л хэлж байгаа шүү дээ\n\n
Монгол бол арчаагүй, хүлцэнгүй, чадалгүй улс гэсэн үг
Mglchuudas bolj oros ih guren nyg ttsul neg uls bolson
хамгийн том дайсанг нь яагаад бичээгүй вэ дэлхийн хүн харх буюу Хятад өөрийчин ах дүү нарыг чин л дэлхийгээрээ шигшиж зэвүүцдэг оросыг биш хужаагийн шээс минь
Орост шударга хүн олон бий,ер нь энэ дэлхий дээр шударга үнэн байгаа учраас л оршин тогтнож байна.\nГэхдээ үүнийг бичигч,Оросын дайсан,Монгол биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.\nЯагаад гэвэл 13 р зуунд харин ч Орос улсыг,Монголчууд нэгтгэж нэг том субъект буй болгосныг мартаж болохгүй.\nТүүхийн эргэлтээр,Орос Монголын тусгаар тогтнолын баталгаа болж байгаа нь,Олон улсад үлгэр жишээ сайхан хэрэг шүү.
mglchuudaa 3 say xuntei ulsaa udirdchix tolgoi bnu bxgui yu tor udirdax xun xaragdaxaa bailaa
Манайхан төр барих ухааныг нь зааж өгсөндөө тэр ухаанаараа өдийг хүртэл яваадаа энэ оросууд хэрэв бидэн байгаагүй орос гэж хэдэн тархай бутархай сэгнүүд л байх байлаа
Оросыг муулсан..нэг л их баруунжсан өндөр соёл гэж хөөрсөн,америк мөрөөдөлтэй шалдан тархинууд..Аль ч улс орон байсан Орос шиг манайд хандахгүй байсан байх шүү.Америк,Англи хаяанд байсан бол бид өдийгөөс хэдэн зууны өмнө хар тамхинд мансуурсан,Хятадад зарагдсан улс болох байсан.Түүхээ судал.Наанадаж л Оросын нөлөөнд байсан улсуудаас Барууны колончилогчдын бузар муухай хар тамхи,хүний наймаа,иргэний дайны сүүдэрт оршин буй улс бараг үгүй шүү.Тэд стануудаа соёлжуулж,боловсруулж орхисон.Гэтэл Англи,Америкын колониудыг хар.Тэд хамаг баялагийг нь сороод,улс орноосоо хөөнгүүт иргэний дайн дэгдээдэг
Нөгөө улсууд нь илүү ухаантай орсуудынхаа занг сайн мэддэг .Манайхныг ах гэж толгойг нь эргүүлээд ноолж байх гэж байхад амар байгаа
Оросууд “Катыний хядлага”д хийсэн үйлдсэн гэмт хэргээ зөвшөөрдөггүй ээ ийм байхад Польшууд сайхан ааштай байх уу ядаж байхад Катынь оросын нутагт байдаг шүү дээ
Их гүрэн.бүс нутгийн болон дэлхийд нөлөө бүхий орон болох мөрөөдлийн үзэл суртал ханхлуулсан маш болхи хөгийн орос хүний нийтлэл бна.Оросууд хэзээч дэлхийд нөлөө бүхий орон болж чадахгүй.Бүс нутагтаа бол нөлөөгөөрөа эхний 5, 6д байж бх.
Польш бол хогийн тантан.Новшийн амьтад
Польш бол хогийн тантан.Новшийн амьтад
Сэдэвээ олоод хэрэлдэчих юмаа юм болгон нүүр нүдэлдэн шүү!!!! Энэ улс ямарч зүйлийг зөвхөн өөрсдийн ашигтай талаас тайлбарлана зөвхөн өөрсдийн геополитик талаас харна.Эргүүтээд үгүй тийм үгүй ийм гээд хэрэлдээд эхэлхийн.!!!!
polishuud bol mundag ard tumen shuu de. odoo ingeed baij baigaa gedeg ni lut. orosuudiig uzehgui baih baruunii uzel surtliinh ch gelee tsaanaa tuuhiin turshid evgui hariltsaatai baisaar irsen
yav ve dee manaihan bolson hoino mangar orgon hureetei yum hamj avch yaridag. tsaad heleh geed baigaa yum ni uul ni hariltsaa tuuhiin turshid oor baisan shu, muugui baisan l geed baigaa yum baina. mongol orost onoodor tushits gazar, oor yumgui. tuuhen uyd bol halimag bolon buriadiin achaar orosuudiin mongolchuudiin talaarh oilgolt bainga eyreg baisan, baisaar baigaa. Bur uhah yum bol orosuudiin tuuhen tom gol uye nugachaa shuud bidentei uyatai baisan bolohoor oorsdoo bas teriigee halit sanadag baih. hairan yum ni coziin uyd bas l oorsdiinhoo tolgoi medlegtei gesnee shuugeed ustgachihsan.
Дэндүү нэг талыг баримталсан нийтлэл байна. Балтийн улсууд яагаад оросуудад дургүй байдгийг сайн тайлбарласангүй. ”СС-ийн дивизи байгуулж байсан” учир орост хайртай байх ёстой гээд байгаа ч юм шиг. Хэрвээ Орос улс 1940 онд хүчээр эзлээгүй бол тэдгээр улсууд Орост хамгийн хайртай байх байсан. Польш мөн ялгаагүй. 1939 онд Гитлер Сталин хоёр Польшийг хуваасан. Дайны дараа Сталин Польшид дарангуйллын коммунист систем тогтоож олон хүн ГУЛАГ-д алсан. Катыньд 20 мянган польш офицер буудаж алахад Польш оросыг шүтэх ёстой биш биз дэ?
Erguu mine Tegej baij bid tusgaar uls bolj chi ger dotoroo baadag bolson um Orosuud muu humuus bish Hytadaas l emeeh heregtei ted bol hutsadgui zuudag nohod shuu
манайхан л орос ах нар гээд сүжирээд байдаг болхоос Оросууд манайхыг сүүлийн 100 жилд арай дэндүү дээрэлхэж байгаа одоогын байдлаар л гэхэд монголын экспортын бүтээгдэхүүнээс авдаг татвар эдийн засгийн хоригтой улсыхтай адил байгаа шүүдээ