[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Кофе уухын ЭЕРЭГ ба СӨРӨГ нөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Кофены талаар олон маргаантай баримт байдаг. Эдгээрээс кофе уухын эерэг ба сөрөг нөлөөг дурдъя.


Эерэг нөлөө:

 

  • Кофе нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай антиоксидантын хамгийн том эх үүсвэр юм.

 

  • Кофе уудаг хүмүүс огт уудаггүй хүмүүсийг бодвол сэтгэл гутралд орох нь 10 хувиар бага байдаг.

 

  • Кофе нь ходоодыг цочроож, ходоодны шүүс ялгаруулдаг тул их идсэн үедээ кофе уувал хоол хурдан шингэхэд тусалдаг аж.

 

  • Чихэргүй хар кофег тогтмол уудаг хүмүүс чихрийн шижин, мэдрэлийн эмгэг, элэгний өвчин тусах магадлал бусад хүмүүсийнхээс хамаагүй бага байдаг.

 

  • Кофенд агуулагддаг кафейн нь өөх шатаалтыг дэмждэг. Дасгал хөдөлгөөн хийхээсээ 20-30 минутын өмнө кофе уувал бие халаалттай ижил үйлчилгээ үзүүлж, хурдан шатаж эхэлдэг байна.

 

  • Кофены үнэрийг үнэрлэхэд хүн тайвширдаг нь батлагджээ.

 

  • Кофены үнэр нь мөн тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг хурдасгадаг.

 

Сөрөг нөлөө:

 

  • Өлөн ходоодтой үедээ кофе хэтрүүлж уувал ходоодны шүүс ихээр ялгарч, ходоод өвдөнө.

 

  • Кофе уусны дараа исэлдэлтээс болж аманд эвгүй үнэр үлддэг. Иймээс кофе уусныхаа дараа амаа усаар зайлаарай.

 

  • Кофены найрлагад хүний сэтгэцэд нөлөөлдөг бодис тодорхой хэмжээгээр агуулагддаг байна.

 

  • Их хэмжээний кофе уувал бие эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тайван бус, түгшүүртэй болж, толгой эргэн, ходоодны үйл ажиллагаа муудаж, нойргүйдэх, чичрэх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

  • Дээрх шинж тэмдэг тогтмол илэрдэг бол та кофенд хэт мэдрэмтгий гэсэн үг. Иймээс кофены хэрэглээгээ багасгах, хэрэглэхээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй.

 

  • Өдөрт дөрвөөс дээш аяга кофе уух нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, элэгний хорт хавдар, Альцгеймерийн өвчин тусах магадлалыг тодорхой хэмжээгээр нэмнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top