[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Усыг зөв уух ЗӨВЛӨГӨӨ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Хүн биеийн жингээсээ хамаарч өдөрт 1.5-2 литр ус уух ёстой. Ус уухдаа бас учиртай ууна. Уншигч танд усыг зөв уух талаар дараах зүйлийг зөвлөе.


  • Хүйтэн, сэрүүний улиралд дархлаа сайжруулж, цус шингэлэх зорилгоор нимбэг, цагаан гаа, сармистай ус уу. Гэхдээ та чихрийн шижинтэй бол нимбэг, гаа хэрэглэж болохгүй.

 

  • Усны ихэнх хэсгийг өглөө өлөн үедээ уух нь зүрх судсыг цэвэрлэдэг. Цус өтгөн хүмүүст энэ нь маш чухал. Усаа аажим аажмаар балгаж, амандаа зайлж ууна.

 

  • Гэдэс ходоодыг цэвэрлэх зорилгоор ус уух бол том том залгилж ууна. Бага зэрэг давс хийж, бүлээнээр нь ууж болно.

 

  • Усыг зогсож биш сууж ууна.

 

  • Өдөрт уух уснаас бусад шингэнийг цэвэр усанд тооцохгүй. Цай, жүүс ургамлын ханд, айраг, пиво зэрэг нь ус биш юм.

 

  • Ус ууж байна гээд хэт ихийг нэг дор уувал бөөр, зүрхний ачааллыг нэмнэ. Бөөрний дутагдалтай, хавантай хүмүүс ус их ууж болохгүй. Ууж байгаа шингэн, гарч байгаа шээсний хэмжээ хоёр нь ижил байх ёстой.

 

  • Усыг дахин буцалгаж хэрэглэж болохгүй.

 

  • Турах зорилгоор ус уух бол хоол идэхийн өмнө, жин нэмэх бол хоолны араас бүлээн ус ууна.

 

  • Зүрх судас, үе мөчний өвчтэй хүмүүс буцалсан халуун ус уувал зохимжтой.

 

  • Эрдэсжүүлсэн ус сайн ч хэт их рашаан, минералтай ус тогтмол уувал бөөр чулуужих, судас хатуурах зэрэг зүйл тохиолдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top