[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Үсэнд наалдсан бохийг хайчлахгүйгээр арилгах аргууд

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Бид санамсаргүйгээр үс, хувцас зэрэгтээ бохь наасан үедээ хэрхэн арилгахаа мэддэггүй. Тэгвэл та заавал үсээ хайчилж, засалтыг нь өөрчлөхгүйгээр бохийг арилгах боломжтой.


  • Та үсээ хайчлахгүйгээр наалдсан бохийг гэрийн нөхцөлд маш амархан салгаж болно. Ургамлын тос юмуу оливын тос, сам, шампунь, алчуур аваад тухтай суугаарай. Бохь наалдсан үсээ салгаж аваад бусад хэсгийг нь тусгаарлаж бооно. Бохины ойр орчимд ургамлын тосоо түрхэн сайтар тараа.

 

  • Ингэснийхээ дараа самаараа бага багаар самнаснаар бохь салж ирнэ.

 

  • Бохийг бүрэн салгасныхаа дараа үсээ угаагаад л болоо.

 

  • Ургамлын болон оливын тос байхгүй үед хүнсний сода, мөс, вазелин, нимбэгний шүүсээр орлуулж болно.

 

  • Түүнчлэн үс, хувцсанд наалдсан бохийг архи, шүдний оо, майонез, нүүрний тос зэргийн тусламжтайгаар арилгаж болдог.

 

  • Хувцсанд тань бохь наалдсан бол тухайн хувцсыг хөлдөөгчинд хийж хөлдөөгөөд бохийг хөлдүүгээр нь салган авч бас болно.

 

  • Үс болон хувцсанд наалдсан бохийг мөсний тусламжтайгаар салгах арга ч бий. Дөрвөлжин мөсөөр бохь наалдсан хэсгийг үрснээр бохь хатуурч, салгаж авахад дөхөм болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.94.168) 2023 оны 03 сарын 23

Маш сайн арга байна хэрэглэж үзлээ 2023.3.23 нд

0  |  0
Top