Астра вилла, Женерал таун хотхоны уснаас эмгэг төрөгч нян Протей илэрчээ

2020 оны 11 сарын 22

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Астра вилла, Женерал таун хотхоны цэвэр усны нэг гүний худгийг лайдаж цэвэрлүүлэн, гурван усан сан, шугам хоолойг угааж халдваргүйжүүлэлт хийлгүүлж байна. Тус хотхоны оршин суугчдаас энэ сарын эхээр Мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн гомдлын дагуу дээж авч лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол стандартад заасан дээд хэмжээнээс их, болзолт эмгэг төрөгч нян Протей илэрчээ.

Иймд гүний худгийн усыг унд, ахуйд хэрэглэхгүй байхыг оршин суугчдад зөвлөж, “Баатар дулаан хан” ОСНААК-д гүний худаг, ус нөөцлөх сав болон цэвэр усны шугам сүлжээг шавхалт хийн цэвэрлэж, угааж халдваргүйжүүлэх талаар албан даалгавар өгсөн хэдий ч коронавируст халдвартай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас энэ ажил удааширсан. Иймд оршин суугчдыг өдөрт 2 удаа ундны цэвэр усаар хангах ажлыг УСУГ–тай хамтран зохион байгуулж, уржигдраас эхлэн худгийг лайдах, халдваргүйжүүлэх, усан санг угааж халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлэн, хяналт тавин ажиллаж байна. Халдваргүйжүүлэлт бүрэн хийгдсэний дараа ундны уснаас дахин дээж авч шинжилгээнд хамруулан стандартын шаардлага хангасан тохиолдолд оршин суугчдыг усаар хангах юм.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.57.94.75) 2025 оны 03 сарын 13

Намайг бага байхад дээшээ ясны сүръегийн болниц, наана нь халдвартын эмнэлэг байдаг байсан даа. Дээр нь гэр хороолол байсан. Бүгд л нүхэн жорлонтой байлаа.

1  |  0
Medlegt dusal nemer(64.119.22.63) 2025 оны 03 сарын 13

Huduuniihniig ugaasaa huduu ruu ni butsaaj huvaarildag baisan! Oilgonjtoi shd! Bi huduuniihnuus unen harshiltai!

4  |  1
Bi (202.126.89.148) 2025 оны 03 сарын 13

Zusland gunii hudgiin us l hereglej bn shde

1  |  0
Үнэн(192.82.68.110) 2025 оны 03 сарын 13

Ээ хөөрхий баячууд баас уужээ

1  |  0
Bat(66.181.190.200) 2025 оны 03 сарын 13

Haytduudaar duurgeh yum uu.uuguuluud ihenh n gadagshaa garsan

1  |  1
Иргэнд(192.82.75.180) 2025 оны 03 сарын 13

Хөгшчүүл ярихдаа Зайсан хавийг сүрьеэ, халдварт, хорих анги байсан хөрсний гүн бохирдолттой газар гэлцэх юм билээ. Төвийн шугаманд л холбохгүй бол аль ч хотхон нь нэмэргүй байхаа

9  |  0
Иргэн(124.158.97.191) 2025 оны 03 сарын 13

Хөдөөний хар новшнууд хотыг минь бузарлаад дууслаа

4  |  0
d(103.14.38.10) 2025 оны 03 сарын 13

202.179.25.144 heree medej chalchaarai muu har heree !

1  |  4
Ул(202.179.25.144) 2025 оны 03 сарын 13

Улаанбаатарт дахин байр сууц барихаа зогсоо. Улаанбаатарын уугуул оршин суугчдаас бусдыг нь хөөж явуул.

12  |  3
Close menu