[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Зөгийн бал нь таргалалтаас сэргийлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Ертөнцийн гурван амттаны нэг хэмээгддэг зөгийн балыг бид ходоодонд сайн, чихрийн оронд хэрэглэхэд тохиромжтой зэргээр нь сайн мэднэ. Тэгвэл ардын уламжлалт анагаах ухаанд зөгийн балыг таргалалтыг дардаг, ходоодны галын илчийг үүсгэдэг гэж үздэг аж.


Зөгийн балны бусад ач тус:

  • Бадган өвчний үед зөгийн балтай усаар бадганыхаа эмийг даруулж уух нь сайн.
  • Зөгийн балтай ус бадганд их сайн.
  • Зөгийн балыг хүүхдэд уулгаж болохгүй гэдэг яриа худал. 0-16 хүртэлх насны хүүхэд зөгийн бал хэрэглэх нь зүгээр гэнэ. Энэ насныхан зохистой хэмжээгээр чихэр хэрэглэх нь зүгээр. Харин хоол боловсруулах эрхтэн нь бүрэн хөгжиж амжаагүй нэг хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгч болохгүй.
  • Зөгийн бал нь халаахад буцаж анхны байдалдаа ордог бөгөөд чанар нь алдагддаггүй.
  • Зөгийн бал нь удаан хадгалах боломжтой. Египетэд пирамидыг малтаж байсан Америкийн археологич T.M.Дэвис 3300 жилийн өмнөх зөгийн бал хадгалаастай шилэн сав олоход доторх зөгийн бал нь чанараа огт алдаагүй байжээ.
  • Зөгийн балыг бяслаг, сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэж болдог.
  • Кофе, байхуу цай зэрэг ундаанд элсэн чихрийн оронд зөгийн бал хэрэглэ.
  • Зөгийн бал нь төмрөөр баялаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top