[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Нар, салхины нөлөөгөөр үүсдэг нөсөө толбыг яаж арилгах вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Хавар болж, эрс тэс уур амьсгал ээлжлэн, салхи, шуурганы улиралд бидний нүүр, гар сайртаж, нөсөө толбо, сэвх үүсэх нь бий. Тэгвэл арьс арчилгааны мэргэжилтэн Мелина Галеади ийнхүү зөвлөж байна.


  • Нөсөө толбо нь меланины буруу ялгарлаас болж арьсан дээр үүсдэг, нарны туяаны нөлөөгөөр гэмтсэн арьсны хэсэгт гарч ирдэг, өвдөлт, зовиургүй бараан толбо юм.
     
  • Нартай ч байсан, бүрхэг өдөр ч байсан ялгаагүй нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос түрх.
     
  • Дааврын тэнцвэргүй байдал нь нөсөө толбо үүсэх шалтгаан болж болно. Иймээс бүсгүй та дааврынхаа хэмжээг хэвийн байлгахад туслах лийр, алим, самар, чиа үр зэргийг хүнсэндээ хэрэглээрэй.
     
  • Нөсөө толбоноос сэргийлэхийн тулд наранд байх хугацаагаа багасга.
     
  • Арьсандаа чийгшил сайн өг.
     
  • Дотроосоо ус сайн уу.
     
  • Цайруулах тос түрхэж болно. Гэхдээ энэ үедээ арьсандаа чийгшил маш сайн өгөх хэрэгтэй. Ингэснээр нөсөөжилттэй хэсгүүд цайрч, арьсны өнгө жигд бөгөөд гэрэлтсэн болно.
     
  • Өндөгний цагаан, өргөст хэмх, төмс зэргээр 15-20 минут маск тавиарай.
     
  • Нартай үед гадаа удаан байх үедээ том саравчтай малгай өмсөж, SPF-тэй бүтээгдэхүүнээ сайн хэрэглэ.
     
  • Бүрхэг өдөр болон цонхны хажууд сууж байх үед ч арьсандаа нарнаас хамгаалах тос түрхсэн байх ёстой.
     
  • Нар, салхинд нүдэндээ байнга нарны шилтэй яваарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.185.209) 2024 оны 11 сарын 11

Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

1  |  0
Top