Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминал 259.200 тонны багтаамжтай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Засгийн газраас нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг байгууллаа.

Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомт дах чингэлэг тээврийн терминал нь нийт 30 га талбайг хамарсан 8100 чингэлэг буюу 259.200 тонн нүүрсний багтаамжтай. Жилд 8 сая тонн нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох хүчин чадалтай  бүтээн байгуулалт юм. Тус гаалийн хяналтын бүс нь 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой нийт өдрийн ачаа эргэлт 27 мянган тонн нүүрс байхаар төлөвлөгдсөн.

Чингэлэгт тээврийн жолооч нар биет харилцаа үүсгэлгүй, жолооч тээврийн хэрэгслээсээ буухгүйгээр нүүрсээ ачиж ухаалаг гарцаар орох, гарах үед цахим бүртгэл хийгдэнэ. Ингэснээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай гэж Сангийн яамнаас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top