О.Содбилэг: "Роснефть" компаниас АИ-92 авчрахаар боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

ОХУ манай улсад сард хамгийн багадаа 28 мянган тонн шатахуун нийлүүлэх гэрээтэй ч тус улсын дотоодын нөхцөл байдал, цар тахлаас үүдэн энэ сард 17 мянган тонныг л нийлүүлэх боломжтой гэж наймдугаар сард мэдэгдсэн байдаг. 

Иймээс манай улс БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг эхэлж, наймдугаар сараас АИ-95 болон АИ-98 автобензин авч эхэлсэн бөгөөд 1037 вагон АИ-92 автобензин авахаар шатахуун импортлогч компаниуд мөнгөө төлж, захиалгаа хийн, вагоны кодоо өгсөн ч тээвэрлэлт асуудалтай байгаа юм.

ОХУ энэ сард нийлүүлэх ёстой үлдэгдэл газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй гэдгээ гэнэт мэдэгдсэн талаар эх сурвалжууд хэлж буй. Энэ байдлаас үүдэн дотоодод хомсдол үүсэж, иргэд шатахуун авахын тулд 5-6 цаг дараалалд зогсож байж 20 мянган төгрөгт багтах хэмжээнд авч байгаа юм.
 

Үүссэн нөхцөл байдлыг шийдэх үүднээс Монголын шатахуун импортлогч компаниуд, УУХҮЯ-ны төлөөлөл ОХУ руу явж, өнөөдөр /2021.09.23/ “Роснефть” компанийн удирдлагатай уулзалт хийж байгаа юм. 

Уулзалтын талаар "Петровис" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг "Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ-92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг авахаар боллоо" хэмээн жиргэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха(172.69.252.136) 2021 оны 09 сарын 24

Одоо хэн Орос хэл сурах вэ дээ. Цагийн гарз.

0  |  0
Зочин(162.158.178.37) 2021 оны 09 сарын 23

ОХУ тай ажил төлөө ярих орос хэлтэй мэргэжилтэн байхгүй боллоо шүү. Энэ өол гутамшиг

0  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 23

Болж байна шүү баяр хүргье.Орос хэл мэддэг хэдэн хүн явсан бол ,төрийн төлөөлөл нь хэл мэдэж бна уу

0  |  0
N(172.69.252.138) 2021 оны 09 сарын 23

Za shaa shaa

1  |  1
Top