Сангийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн дунд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүс, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Манай улс 2000 оноос хойш төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тухай асуудал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулжээ.
ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД
Шинэчилсэн найруулгын төсөл нь захиалагч төрийн байгууллагаас тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай зохион байгуулах боломжийг бүрдүүлсний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичиг, шаардлагын тоо хэмжээг бууруулж, төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 15,180 аж ахуйн нэгж тендерт оролцож байгаа бөгөөд манай улс төрийн худалдан авах ажиллагааны бүх үе шатыг цахим болгох бололцоотой байна.
Улсын хэмжээнд зохион байгуулсан тендер шалгаруулалтын 2017 онд 27 хувь, 2018 онд 89 хувь, 2019 онд 98 хувь, 2020 онд 99 хувийг цахим системээр дамжуулан зохион байгуулжээ. Худалдан авах ажиллагааны цахим систем нь одоогийн байдлаар аж ахуйн нэгжийн улсын бүртгэл, татварын өр төлбөр, цахим санхүүгийн тайлангийн мэдээлэл, шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, авто тээврийн хэрэгслийн лавлагааны мэдээллийн сантай харилцан мэдээлэл солилцож байгааг нэмэгдүүлэхээр хуульд төсөлд тусгасан байна.
Төрийн мэдээллийн сангууд хоорондоо хүний оролцоогүйгээр мэдээллээ солилцох нь тендер шалгаруулалтад оролцогч этгээдүүдийн нөхцөлийг үнэн бодитой, түргэн хянан үзэх боломжийг бий болгоно. Хуулийн төслийг Сангийн яамны цахим хуудас, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн байгаа бөгөөд сонирхсон хүн танилцаж, саналаа өгөх боломжтой аж.
Сэтгэгдэл ( 3 )
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална\n Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно\nТэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дар
chi uzlere chnag yarigchar uhsen uhchil de egel zagnaal baidin bee.muu hoginhar uhtel geel.
chi sai uzulere changa yaigchar uheed dalad oror uhtel bolchol doo geei alahgui geel.zagnaal geel.