Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой дээр харилцан ашигтай санал тавьж байгаа

2021 оны 11 сарын 02

Засгийн газраас урлаг, спортын зарим арга хэмжээг өчигдрөөс (2021.11.01) эхлэн нээх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газраас мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нараас гадна Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улстай эдийн засгийн гол харилцаатай Хятад улсад цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Энэ нь өнөөдөр зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд нөлөөлсөн. БНХАУ-аас баримталж буй журмаар сүүлийн тохиолдол тэг болсноос хойш 21 хоногийн дараа хөл хориог суллана гэсэн. Бид БНХАУ-д бүртгэгдэж байгаа тохиолдлын тоог өдөр бүр авдаг. Нэг өдөр нь тохиолдол бүртгэгдээгүй байвч маргааш нь нэг, гурав, дөрөв гарлаа гэдэг. Үүнээс үүдэж хил нээгдэх хугацаа хойшлоод байна. БНХАУ-ын хөл хорионоос үүдсэн зарим бараа бүтээгдэхүүний хомсдол Монголоос өөр улсад ч үүссэн байгаа. Бид одоо гол хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоос хангах ганцхан сонголттой байна. Түүнчлэн агаарын нислэгээр татан авалтаа сайжруулах чиглэлээр ажиллаад явж байгаа. Инфляц үүсгэж байгаа гол бүтээгдэхүүн бол мах, эрчим хүч, шатахуун байдаг. Махны борлуулалт хийх цэгийг 38-40-өөр нэмэгдүүлэхээр болсон. Эрчим хүчний үнэ амаргүй байх нөхцөл байдал үүсэж байгаа тул УИХ-аар зохицуулах агуулга руу явж байгаа. Шатахууны үнийг хатуу барих тусам хомсдол үүсэх эрсдэлтэй. Монгол улс ОХУ-ын ганцхан үйлдвэрээс шатахуун авдаг. Монгол Улсын хэрэглээ өөрөө онцлогтой. Өөрөөр хэлбэл, Евро-2 стантарт хэрэглэдэг. Дэлхийн ихэнх улс Евро-5 стантардтай шатахуун хэрэглэж байна. Яагаад БНХАУ-аас татаж чадахгүй байна вэ гэхээр Евро-5 стандарт хэрэглэдэг. Аж ахуй нэгжийн удирдлагууд боломжит бүх түвшиндээ ажиллаж, өнөөдрийг хүртэл авч явж байна. Энэ бүх нөхцөл байдал хэзээ намдах вэ гэвэл КОВИД намдсаны дараа л алга болно” гэсэн байна.

Мөн тэрбээр Оюутолгойтой холбоотой асуудлаар “Засгийн газрын тогтоол болон захирамж хэлбэрээр гарах хуультай. Засгийн газрын тогтоол гараагүй. Тиймээс хууль бус гэж үзэх бүрэн эрхтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар захирамжаар шийдсэн. Асуудал энд л байгаа юм. Тэр нь олон улсын гэрээ болчихсон. Ерөнхий сайд Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхтэй гэдэг агуулгаар Арбитрын маргаан дээр оччихоод байгаа юм. Уг нь, шууд захирамжаар хийгээгүй байсан бол энэ их хэмжээний мөнгийг ирээдүйд өөр зүйлд зарцуулах байсан байж болно. Дубайн гэрээн 34 хувь ашиггүй байгаа болохоор зөвшилцөж байна гэж ойлгох хэрэгтэй. Чадах бүх зүйлээ л хийх болно. Оюунтолгойн гэрээ бол гуравдагч улсын хөрөнгө оруулалт орсон, барууны хэв шинжтэй уул уурхайн томоохон үйлдвэр бий болсон нь түүхэн том ололт. Оюутолгойн гэрээг эхлүүлэх, Дубайн төлөвлөгөөнд засах зүйл бий. Татвартай холбоотой асуудлаар жил гаруй маргаан үргэлжлээд явж байна. Хоёрдугаарт, зардал өсөх тусам өрөнд ороод байгаа учраас зардал өсөх нь Монгол Улсын Засгийн газарт хамаагүй гэдэг байр суурьтай байгаа. Иймд зардал өсөөд, үүсчихсэн байгаа өрөө тэглүүлэх. Дараагийн зардал өссөн асуудлыг Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэдэг саналыг тавиад байгаа юм. Дубайн төлөвлөгөөний санхүүжилтийг бүрдүүлж байгаа дэлхийн 15 том банк бий. Даатгалыг нь Дэлхийн банк гаргасан. Тиймээс улс орнуудын Засгийн газар олон асуудал дээр тайлбар хүсэж байгаа зүйл бий. Энэ удаад бид харилцан ашигтай байх тал дээр зөвшилцөл хийе гэж байгаа юм. Дубайн гэрээ байгуулах үед эдийн засаг хүнд байсан гэдгийг сайн ойлгож байна. Ерөнхий сайд бүхэн хүнд залуур дээр суудаг. Валютын нөөцгүй хэцүү үед Дубайн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ энэ төлөвлөгөө бол Засгийн газрын хуралдаанаар орсон баримт бичиг биш. Энэ бол Сангийн яамаар ороогүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ч хянаагүй. “Эрдэнэс Монгол” дээр ганцхан хүн шийдвэр гаргачихсан учраас асуудал үүсээд байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ч мөн адил Монголд ирснийг бид буруутгаагүй. УИХ-аар ороод явсан бол үүнд ямар ч маргаан байхгүй” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(64.119.24.74) 2021 оны 11 сарын 02

Эргүү мал Оюуэрдэнэ зайлаа

0  |  1
Top