Монголбанк 2021 оны аравдугаар сард 3.2 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт боллоо.
Аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш аравдугаар сард 162,456.30 төгрөг байв.
2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
Сэтгэгдэл ( 1 )
алтаа олборлож чаддаггүй улс.яанадаа